Tuesday, June 22, 2010

Урлаг бол бууриа сэлгэлгүй ертөнцөөр аялах харгуй мөн... Twyla Tharp

За блогоо нэг ажиглаад байсан чээнь ухаарал, мэдлэг, чөлөөт цаг, эрүүл амьдрах гээд хүний амьдралын чухал хэсгүүдийг багтаахуйц ангилалуудыг агуулахыг хичээсэн атлаа урлаг гэдэг хүний сэтгэлийн нарийн утсыг эгшиглүүлж чаддаг салбарыг нэмэхээ түр мартсанаа олж харлаа. Тиймээс энэ өдрөөс эхлэн би бээр өөрийн сонирхдог тэр дундаа тэрхүү урлагийн төрөл бүтээлүүдээс тайлбарлаж чадахааргүй тйим л зүйлийг мэдэрч чаддаг өөрийн болоод найзынхаа мөн агуу суут бүтээлчдийн охь дээжсээс та бүгдтэйгээ хуваалцаж байхаар шийдлээ. Үүнд шүлэг зохиол, дуу хөгжим, дүрслэх болон фото урлаг зэрэг олон урсгалын бүтээлүүд багтах болно.

За ингээд би энэхүү хэсгийнхээ салхийг Ромео Жулиет 2-н сонгодог аяз дор өөрийнхөө өдрийн од шиг гэнэт онгод нь гэхүү орж зурсан хэд 3 бүтээлээр эхлүүлж байна. Зарим нэг найз нар маань үзэж байсан байхаа. Гэхдээ ахиад нэг сонирхочихгүй юу.  

The artist is nothing without the gift, but the gift is nothing without work. Emile Zola 
Онгод авьяас үгүй бол уран бүтээлчид хэн ч биш, харин уран бүтээл төрөхгүй бол авьяас байгаад яах юм бэ. (гэж орчууллаа)


Та дараахи хөгжимийг эгшиглүүлэнгээ миний цөөхөн бүтээлүүдтэй танилцаарай

Vanessa_Mae_-_'Romeo_And_Juliet'


Энэ миний 2010 оны Цагаан Сарын дараахи бүтээл

Цэцэг ичээм хөөрхөн чамайгаа
Цээжин дотроо хайрлаж явыдаа...


Балетчин

Нэг өдөр сууж байсан гэнэт бийр бэх барьмаар санагдаад тэгээд зурсан юм. Нээх хичээж зураагүй болохоор надад сэтгэлд 100 хувь хүрдэггүй юм. 2009 оны сүүлч


Миний бага хайртай үеэл маань

2003 оны 12 сарын 28нд зурсан гэнээ тэр доор нь. Бид Бугана гэж дууддаг юм.


Ёлын Ам
Энэ зураг нагац эгчийн маань ажлын өрөөнд байдын. Өмнөговийн Гурван Сайхан Хайрханы Ёлын Ам гэдэг газардаа. ТӨРСӨН ГАЗАР

5 comments:

  1. chi chini goviin hun bsiim bjee, bi ter balerinad chini durtaishd-Unuroo bnaa

    ReplyDelete
  2. Manai Uunuu chin iim mundag zuraach bsiin bjee..
    Ene aviyasaa ulam sain hugjuuleerei, Amjilt husie

    ReplyDelete
  3. dursan sanaj nulims urslaa uyran hailj hair torloo hairt dvvdee tsaashdiin ajil amdrald n amjilt eroogood ene saihan blogooroo dandaa zochluuij bhiig hvsie TSENGEE

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. UUCHLAARAI BAGSH MAANI NADAD GARIIN USEG CHIN UURIINHUU BUTEESEN ZURGAA HUNDLEN YAMAGT JIJIGHEN TSEMTSGER BAIH HEREGTEI GEJ HELDEG BAIJ BILEE.UURIIN CHIN ZURGUUDIIG HARTAL ZURAG N BISH GARIIN USGUUD CHIN TURUULJ NUDEND TUSCH BNA.

    ReplyDelete