Friday, June 18, 2010

Архи спиртний хүний биед үзүүлэх нөлөө 1-р хэсэг

Америкийн физикч-эрдэмтэн Найсли, Маскауи, Пеннингтон нар хүний нүдийг ажиглах урт фокуст микроскопыг зохион бүтээжээ. Тэд хүний нүдний торлог бүрхэвчинд хүүхэн хараагаар дамжуулан түүний фокусыг төвлөрүүлж, хажуугаас нь гэрэл тусган хүний судасны дотор талыг харах боломжийг нээж, судсаар цус хэрхэн гүйдгийг шинжлэх ухааны анх удаа харж чаджээ. 
Фnзикчид чухам юуг олж харсан бэ? тэд судасны хана, лейкоцит (цусны цагаан бөөм) эритроцит (цусны улаан бөөм)-ийг харж судсаар цус гүйж буйг зургийн хальсанд буулгасан байна. 




Цус бүлэгнэх буюу нөжрөх

Нэг өдөр ээлжит үйлчлүүлэгчээ микроскопын дэргэд суулган нүдийг нь хараад тэд дуу алджээ. Учир нь тэр хүний судсаар нөж буюу эритроцитийн наалдацууд бүлэгнэсэн цус гүйж байсан бөгөөд эдгээр наалдацад 5, 10, 40, 400-аас 1000 хүртэл ширхэг эритроцит наалдсан байлаа. Тэд үүнийг хэлбэр дүрсээр нь усан үзмийн хонхорцог гэж нэрлэж байв. 
Бүлэгнэсэн цусыг хараад тэд айсан боловч үйлчлүүлэгч хээв нэг суусаар байв. Хоёр гурав дахь хүний цус хэвийн байсан авч 4 дэх хүнийх бас нөжирсөн байв. Судалаад үзтэл цус нь нөжирсөн 2 хүн маань үзүүлэхээсээ өмнө спиртний төрлийн ундаа хэрэглэсэн байжээ. Иймээс эрдэмтэд маань ажиглалтаа батлахын тулд хэвийн цустай байсан хүнд нэг аяга пиво уулган 15 минутын дараа ажиглахад цусны бүлэгнэл бий болж байгаа нь ажиглагдаж байв. 
Дунд сургуульд эсвэл гэрийн нөхцөлд ч гэсэн хуруу шилэнд цэвэр ус хийгээд дээрээс нь хэдэн дусал цус хийгээд хутгахад шаргал өнгийн уусмал үүснэ. Үүн дээрээ хэдэн дусал архи дусаавал цус нь хоромхон зуур бүлэгнэж эхлэхийг ажиглаж болно. 
Анагаах ухааны нэвтэрхий тольд спирт нь хүний мэдрэл болон бүх эрхтэнд нөлөөлдөг хор төдийгүй бүтцийг эсийн болон молекулын түвшинд устгадаг уусгадаг мөн өөрчилдөг хөнөөлтэй гэдгийг цагаан дээр хараар бичсэн байдаг билээ. Спирт нь тос будаг зэргийг бүрэн уусгах чадвартай учраас будаг лак маажингийн үйлдвэрлэлд, каучук нийлэгжүүлэн гаргаж авах химийн гээд олон салбарт өргөн хэрэглэдэг билээ. Уусгах чадвар нь цус болон хүний бие эрхтэнд ч гэсэн ижил утгаа алдалгүй үйлчилдэг. Хамгийн захын жишээ гэхэд л авто машин механизмын тос маслог арилгахад спиртийн өндөр баяжмал агуулга бүхий ацтон-ыг ашигладаг шүү дээ. 


Цусны улаан эс нь уушигнаас хүчилтөрөгчийг зөөж биеийн бусад бүх хэсэгт түгээх, нүүрсхүчилийн хийг эсрэг чиглэлд зөөх мөн биед хэрэгтэй шим бодис тэжээл эрчим хүч витаминуудыг тээвэрлэх үндсэн гол үүрэг гүйцэтгэгч юм. Улаан эс нь энгийн үедээ гадаргуу нь нимгэн тосон бүрхүүлтэй байдаг бөгөөд судасны ханатай үрэлтэнд орсоноор цахилгаанждаг. Эндээс улаан эс нь өөртөө нэг туйлт сөрөг цэнэг агуулдаг учраас өөр хоорондоо түлхэлцэх шинж чанрыг агуулж чаддаг байна. 
Харин спирт цусанд орсоноор хамгаалалтын тосон бүрхүүлийг уусган задалсанаар цахилгаанжих гадаргуу устаж улаан эс сөрөг цэнэгээ алдаж эхлэдэг. Ийнхүү цэнэггүй болсон улаан эс түлхэлцэх бус эсэргээрээ наалдаж эхлэх буюу бүлэгнэж эхлэнэ. Энэхүү процесс нь гудамжинд 2 хүн хир удаан хир их хашгарч зодолдоно төдий хэмжээгээр их үзэгч цуглардагтай ижил их архи уух тусам цэнэггүй болох цусны улаан эсийн тоо тэр хэмжээгээр сая саяаар ихсэнэ. 

Биеийн зарим хэсэг дэх ялангуяа тархи нүдний торлог бүрхэвч зэрэг газар нь нарийн судсуудаар дүүрэн ба судасныхан диаметр нь маш бага буюу 8 микрон байдаг бөгөөд улаан эс тэдгээрт зөвхөн нэг нэгээрээ цуваа хэлбэрээр явах төдий байдаг. 8 микрон гэдэг нь хүний үснээс 50 дахин нарийхан буюу 0.008мм гэсэн үг бөгөөд харин улаан эсний хамгийн бага диаметр нь 7 микрон (0.007мм) байдаг байна. Тэгвэл та бүлэгнэн хэд хэдээрээ нийлсэн цусны улаан эсүүдийг ийш нь багтаах гээд үздээ! За хялгасан хэдэн судас бөглөрөө л биз гэж бодож байгаа бол эндүүрэл. Уусан архины хэмжээгээр чинь хялгасан дараа нь нарийн судас бөглөрөхгүй гэхийг үгүйсгэхгүй. Хэрвээ та олон хоногоор архи уучаад даралт ихсээд нүд улайгаад толгой өвдөөд үхлээ гээд байгаа бол өөртөө гомд гэхээс өөр юу гэхэв. Учир нь хэд хэдээр бөөгнөрөн бүлэгнэсэн цусны улаан эсүүд судсыг хааж түгжин цусны урсгалыг нэг ёсондоо их бага хэмжээгээр хаадаг ба тархинд болон бусад мэдрэл зэрэг тархины нарийн үйл ажиллагаа шаардсан хэсгүүдэд хангалттай хүчилтөрөгч түгээх чадвараа алддаг байна. Энэ нь улмаар даамжирвал өнөө бидний уулга алдаж ирээд л ярьдаг цус харвалт маань үүсэх нэг нөхцөлийг бүрдүүлж байгаа нь тэрдээ. 


200-500 улаан эсээс бүрэлдсэн нөж нь тархины мэдрэлийн эсүүдийн цусан хангамжийг зогсоох чадалтай ба нийт диаметр нь 60 микрон болоод талийчихдаг юмшүүдээ. Согтохоороо та удирдлагаа алдаад л товос товос алхаад тойрч хоёр гурав эргэлдээд том болждээ миний хүү гэдэг шиг үйлдэл үзүүлээд байвал за хөөрхий өнөө тархиныхаа хэдэн мэдрэлийн эсийг аль хэдий нь уучихаж дээ... эсээ уугаад зогсоогүй 4-н хөллөж ирээд хэлээрээ газар асгарсан хоол долоож ирээд дээшээ хараад улайрсан хөгийн 2 нүдээрээ инээж байвал та диваажинд очжээ хө. Учир нь тэр үед таны мэдрэл биш бүр тархи чинь хүчилтөрөгчийн өлсгөлөнд ороод бүрэн утгаараа зогсинго байдалд байгаа нь аливаа гадны мэдээллүүдийг хүлээн авах чадваргүй болон танд юу ч бодогдохгүй юу ч мэдрэгдэхгүй болжээ. Хөөрхий хэдэн судаснууд bye bye. Таны тархи тэр чигтээ оршуулгын газар болон хувиржээ. Азаар бурхан байгаль эх 2 чамд нөхөн төлжих чадварыг заяасан болохоор арай үхчээгүй маргааш өглөө нь зараа залигсан юм шиг юм үмхийгээ үнэртүүлээд сэрж байгаадаа баярлах хэрэгтэй байхаа. Харин та сэрээд шараа тайлна гэсэн бодол өвөртөлж байгаа бол ертөнцийн мөнх бусын жамаар таны нөхөн төлжих чадвар тань нэг л өдөр хүчин чадал нь хүрэхээ байж даралт тань ихсэж цус харвах л зам үлдэждээ... 


Үргэлжлэл дараагийн дугаарт...

8 comments:

  1. Хэрэгтэй юм бичсэн байна шүү

    ReplyDelete
  2. sonirholtoi yum bichsen bn shuu chamd amjilt husie

    ReplyDelete
  3. ta 2-t bayarlalaa... ulam olon sonirholtoi yum bichnee... bainga zochloj bas naizuuddaa hel hurgej unshuulj baigaarai

    ReplyDelete
  4. Yooh, yamar aimaar helee vee, engiin saikhan bichleg baina, maaash oilgomjtoi, chi ooroo ingej nairuulj bichsen umuu, avyastai umaa, amjilt-Unuroo anya ni

    ReplyDelete
  5. Италичууд 1 саяас илүү хүн болон 94 мянган нас баралтыг хамруулсан 34 томоохон судлагааны нэгтгэсэн дүнг үндэслэн согтууруулах ундааны дундаж хэрэглээ бүхий хүмүүсийн ямар нэгэн шалтгаанаар нас барах эрсдэл огт хэрэглэдэггүй хүмүүсээс 18 хувиар бага байдгийг тогтоосон байна. Харин хэт их хэрэглээ эсрэгээрээ нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэгийг анхааруулжээ. (http://www.msnbc.msn.com/id/16173568/wid/11915773)

    Согтууруулах ундааг бага хэмжээгээр хэрэглэх нь тархиныы бетта-эндорфинийг суллан бага зэргийн сэтгэл хөөрөлд хүргэж, зовлон гунигийг мартагнуулан, сэтгэл санааг тайвшруулж, өөртөө итгэлтэй болгодог гэжээ. Үүнээс гадна бие махбодид зарим эерэг нөлөөллийг үзүүлдэг байна. Харвардын анагаахын сургуулийн эрдэмтдийн 12 жилийн хугацаанд хийсэн судалгааны дүнд архины дундаж хэрэглээ нь хүний биед дараах сайн нөлөөнүүдийг үзүүлдэг болохыг тогтоожээ. Дундаж хэрэглээ гэдэг нь долоо хоногт 3-7 удаа архины төрлийн зүйлсийг тохируулан хэрэглэх гэжээ.

    1. Дундаж хэрэглээ бүхий эрчүүд хэзээ ч зүрхний шигдээс өвчин тусдаггүй. Спиртийн төрлийн ундаа нь HDL буюу сайн холестролийг нэмэгдүүлдэг учир зүрх болон тархины судасны бөглөрлөөс сэргийлэх нөцxөл болдог байна.
    2. Спирт нь цусны даралт ихсэх, Алцгеимерийн өвчин, түгээмэл ханиад зэрэг өвчлөлд нэрвэгдэх эрсдлийг бууруулдаг гэнэ. Манайхны даралт ихсэхэд 100 грам татах сайн гэдэг ортой яриа ажээ.
    3. Спирт нь ахимаг насны хүмүүсийг Паркинсны өвчинөөс авахуулаад насжилтаас шалтгаалах эд эрхтэний доройтол хүртэл олон төрлийн өвчинд нэрвэгдэх эрсдэлийг бууруулдаг байна. Манайхан 60 хүрээд жаргаж уу гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

    Архины дундаж хэрэглээ бүх хүмүүст сайн нөлөө үзүүлдэггүй байна. Жишээ нь эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар тусах эрсдэлийг, элэгний С вирус бүхий хүний элгийг гэмтээх эрсдэлийг тус тус нэмэгдүүлдэгийг анхааруулжээ. Анагаахын нэр томъёог сайн мэдэхгүй учир буруу зөрүү орчуулсан байж магад, дараах линкээр дэлгэрэнгүйг уншина уу!
    http://www.medicalnewstoday.com/articles/3968.php,
    http://www.batchbuzz.com/detailedStory-id-419-title-Benefits-of-Drinking-Alcohol---yes-advantages-of-drinking.html

    Насанд хүрсэн эрэгтэй хүн нэг хоногт 3 нэгж, долоо хоногт 21 нэгж хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг бол Moderate буюу дундаж хэрэглээнд тооцдог юм байна. Эмэгтэй хүний дундаж норм эрэгтэй хүнээс 2 дахин бага. Жижгэвтэр шилтэй пиво, нэг хундага вино, маш бага хэмжээний архи (манайхаар бол үхрийн нүд шиг хундагаар бололтой) тус бүр нэг нэгжтэй тэнцдэг гэнэ. (http://menshealth.about.com/od/lifestyle/a/alcohol_intake.htm)

    Энд нэг зүйлийг анхааруулах хэрэгтэй байх. Юу гэвэл өдөр тутам бага хэмжээгээр уух нь эрүүл мэндэд тустай гэсэн байна. Зарим нөхөд ажлын өдрүүдэд огт уулгүй байж байгаад амралтын өдөр долоо хоногийн нормоо нэг дор уугаад урт наслана гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. 7 хоногийн 7 пивоо нэг дор бүгдийг зэрэг уух бус, өдөр өдөрт нь нэг нэгээр нь уувал хор биш эм болж чадна гэдгийг ойлготугай!

    ReplyDelete
  6. Saarald mash ih bayarlalaa hehe... arhinii eyereg taliig ni zuvuur oilgogdohoor bichjee... arhi gesen tsuvraldaa ehleed baahan suruguudiig ni oruulj baigaad zohistoi heregleenii talaar oruulah gej baisan chin nadaas urschih shig bolloo hehehe gehdee yah be arai delgerengui bolgood oruulnaa hu...

    ReplyDelete
  7. bumbaarai(bumerdene)June 28, 2010 at 3:54 PM

    mmmmmmmmmmmm saaral ene chini unene yumudo arhi huni bied yachich bodson muu bho baga uuusan ch ih uusan ch ter yalgaaggui hortoil bh gej bid bodoj bnoo yag uni ahiinha helsende neg bno^^

    ReplyDelete