Wednesday, June 23, 2010

Мэдлэг гэдэг Ухаан биш юм.

Зиа бичих өөр төрлийн сэдвүүд олон байвч өнөөдөр ухаарахуй буландаа бичлэг хийхгүй бол ер нь болохгүй санагдлаа. Хэд хэдэн хүн надаас яахаараа мэдлэг ухаан биш гэж асууж байсан юм. Магадгүй та мэдлэг ухаан биш гэдэгтэй санал нэг байгаа эсвэл үгүй ч байж болно. Юутай ч миний энэхүү бичлэгэд 5 минут зарцуулахад буруудахгүй болов уу. Тиймээс би блогийнхоо статус гэхүү уриа үгний талаар өөрийн мэдэж байгаагаа ухаарч байгаагаа үндэслэн жаахан тайлбар гаргалгаа хийхийг хичээлээ.


Юуны түрүүнд энэхүү мэдлэг бол ухаан биш гэдгийг ойлгохын тулд эхлээд мэдлэг гэж юу? бас ухаан гэж юу вэ? гэсэн 2 асуултыг үүсгэж хариултыг олох нь зүйн хэрэг болов уу. За ингээд би эхлээд мэдлэг гэж юу юм болоо гээд Я. Цэвэлийн монгол хэлний тайлбар толийг эргүүлж үзлээ. Мэдлэг гэдгийг мэдэх, мэдэц гэдэг 2 үгээр тайлбарлажээ. Тиймээ мэдээж энэ чинь юмыг мэддэг байна л гэсэн үг шүү дээ. Гэхдээ та ухаантай хольж болохгүй. 10 секунд хүлээгээрэй... одоохон.... хэдэн хуудас эргүүлээд ухаан гэдэг үгийн тайлбарыг харлаа. Мэргэн, сэцэн, оюун, бодлого гэсэн үгсээр тайлбарлажээ. Энд мэдэх гэдэгтэй ямарч холбоотой үг алга юмаа. 
За та харж байна уу. Нэг нь мэдэх болон мэдэц гэдэг үгээр аливаа зүйлийг мэдэх, олж авах үйл явцыг мөн авсаныг хэлж байхад нөгөөх нь (бодлого гэдэг үгийг сонгож дурдвал илүү ойлгоцтой болов уу) олж авсан мэдлэгээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийг хэлж байх юм. 
Хэдүүлээ өөрсөддөө ойрхон ойлгомжтой болгохын тулд амьдралруу илүү ойрхон жишээ авъя. Та бид Монголоор дүүрэн янз бүрийн гуншинтай их мэдэгч нараар дүүрэн атлаа яагаад бид төр засагийн хувьд ч тэр ажил алба ахуй амьдралдаа үргэлж асуудал дагуулаатай байдаг юм болоо? Том том юм яриад яахуу зүгээр л бие хүн түүний гэр бүлийн хүрээнд ярья. 

Амьдрал гэдэг бол тэр чигээрээ өдөр бүр таньд шинэ зүйлийг зааж өгдөг сургууль. Таныг үхсэнч үргэлжлэх сүргүүль. Та үүнийг 2 3н их дээд сургууль төгссөнөөр хэмжинэ гэвэл зүүдэндээ л биелүүлэх хэрэгтэй болждээ. Хэдэн үг хэлийлдээ өчигдөр надаа мэссэнжерээр ирсэн бас их таалагдсан. Бас дөнгөж саяхан үеэл дүүдээ номын дуу сонсгочихоод л сууж байна. 

Агуу хүмүүс сэдэв ярьдаг. Энгийн хүмүүс амьдрал ярьдаг Жижиг хүмүүс хүн ярьдаг Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог Хүчирхэг нь боломжийг бүтээдэг Оюунлаг нь боломжийг ашигладаг Сул дорой нь боломжийг хүлээдэг Тэнэгүүд нь боломжийг алддаг.

Та үүнийг уншаад санал нэгдэж байгаа байх бас энийг мэдэхгүй хэн байсан юм гээд зарим нь хамраа сарталзуулаад сууж байгаа байх. Үгүйдээ та буруу ярьж байна. Та энэ сургааль үгийг мэддэг гэхдээ танд ухаарах ухаан алга. Та зүгээр хөөх үнэн үг байна шүү гэж л бодсоноос бус ухаарч бодсонгүй. Ядаж л та цээжээр буцаад нэг энэ сургааль үгийг санаадахдаа гэхэд л та аль хэдүү нь юу билээ гээд л дагзаа маажаад сууж байгаа. за илүү ойлгомжтой болгох үүднээс саяхан ном айлдуулсан дүүгийнхээ жишээг дурьдая.


Тэрний нэг асуудал нь англи хэл сурах. Тэр яаж англи хэл сурах уу яахуу арга нь юу байна гээд л байнга асууна. Бас яаж тань шиг англи хэл мэддэг болох уу гээд л (өөрийгөө магтах гэсэндээ бус бичвэрт хэрэг болов). Би гадаад хэл сурах гэдэг бол цаг хугацааны тэр дундаа хүн хичээж өөрөө хийхгүй л бол өөр хялбар арга гэж байдаггүй юмаа, би энийг чинь нэг өдөрт бус бүтэн хэдэн жил хичээж байж ном сонин шагайж байж сурсан юмаа гэдэг байлаа. Тэр тэгэхээр нэг гадаадад байсан болч амархан сурах байхдаа л гээд шалтаг хайна. Түрүүн ахиад асуултаа давтахаар би жаахан бухимдангуй чи боль наадхаа, чи энэ байдлаараа хэзээ ч англи хэл сурахгүй чи энийг унш гээд сургааль үгээ уншууллаа. Энэ надад ирж л байсан шдээ би энийг уншиж байсан мэднэ гэж бүлтэрдэг юм байна. Би бас л жаахан бухимдангуйгаар чиний мэдэж байгаа чинь хаана байна би чамайг наад тороос чинь аль вэ гээд сонгож хэл гэвэл чи тэр зорилгогүй, сул дорой тэр дундаа тэнэгүүдийн эгнээнд очно гэж зандарлаа. Тэгтэл өмнөөс арайчдээ яг шдээ гэсэн харцаар хардаг юм байна. тэгэхээр нь би гэдэг хүн үргэлжилүүлээд Яагаад чи зорилгогүй гээч! учир нь чи худлаа таваг дүүрэн шалтаг тоочигч. Англи хэл сурах юмсан гээд бувтнаад явдаг чинь зорилго шиг сонсогддог хий хоосон бардамнал. Үглэж алхахынхаа оронд үгүй ядаж ганц 2 үг цээжлээд ном эргүүлээд яваач. Худлаа гадаадад байсан бол гээд шалтаг бэрхшээл тоочиж суух. Чи ягаад сул дорой амьтан гээч! учир нь чи хялбар аргаар хямдхан зүйлийг олж авахыг хүлээж суудаг. Үнэндээ энэ чинь чиний биеэ оторлосон арга болохоос сэргэлэн зан биш. Чи яагаад тэнэгүүдийн нэг гээч! учир нь чи боломжийг алдаж байна. муу ч сайнч хажууд чинь хүсээд байгаа англи хэлийг нь жаахан сураад гахай шувууны мах идсэн хүн байсаар байхад нэг ч үгийг энийг яаж дууддаг юм гээд асуухгүй мөртөө гадаадыг мөрөөдөж боломжийг алддаг чи тэнэг гээд л хэд зандраадахав. Хэд 3 юм ойлгосон янзтай загас үмхсэн мэт дуугаа хураах үеэл дүүгээ хараад би намууханаар гадаадад очоод гадаад хэл сурна гэсэн үг бишээ. Эндээ эхлээд чи үг дүрэм өгүүлбэрийн бүтцээ сайн сураад байж байхад л нэг өдөр хэдэн сараар орчинд очиход амархан яриад сурдаг юмаа. Гадаадад очлоо гээд хүмүүстэй яриад явлаа гээд хүмүүсийн энгийн бүтэцтэй энгийн үг хэллэгтэй хэдэн үг сурдаг уу гэхээс мэргэжилийн түвшинд ном зохиол бүтээл бичвэрүүдийг уншиад ойлгодог болно гэвэл үлгэр шүү. Зүгээр л Yo wazzup dude? not much  buddy гэсэн хэд 3 үгнээс цаашгүй. Тиймээс гадаад хэл суръя гэвэл ядаж миний хэмжээнд хүрье гэвэл цаг алдалгүй одооноос эхлээд чамд ядаж уйгагүй зүтгэх 3 жилийн хөдөлмөр хэрэгтэй гэвэээ би нь.....


За нэгийг уншиж хоёрыг тунгаасан байлгүйдээ. Сургааль үгийг та уншаад маргааш нь мартаж байгаа бол та энэ сургаалийг уншсан ч яалаа үгүй ч яалаа. Энэ мэтчилэн амьдрал дээр англи хэл гэлтгүй хүмүүс хоорондын харьцаа гээд л олон арван асуудлууд түм бумаараа. Та бид чинь хэрэггүй ном хадгалдаг склад эсвэл зүгээр компьютерийн D диск биш биздээ. Сонссон мэдсэн мэдлэгээ амьдралд зөвөөр хэрэгжүүлж чадах чадварыг олох нь ухаан юм шүү. Тэрнээс мэддэг байлаа гээд асуудлыг шийднэ гэсэн үг биш хэмээн сэдэв хүүрнэгч би бээр эргэцүүлэх ажээ. Та бүгдэд нэмж хэлэх зүйл эсвэл санал бодлоо хуваалцмаар байвал коммент үлдээхүйяа би талархах ину хэхэ...

9 comments:

  1. харин тиймээ, мөнгө төлөөл гадаад явбал хэл сурна гэж боддог юм шиг байгаан. Гэтэл 8 жил англид хараар ажилласан баагийг Соросын үнэгүй номын санд 2 сар сууж ганц 1 үг тогтоосон надаас дээр гэж би хэзээ ч хэлэхгүй.

    ReplyDelete
  2. Мэдлэгтэй байна гэдэг ухаантай үгүйг илэрхийлэхгүйтэй санал нийлж байна шүү. Ухаантай хүн мэдлэгтэй бол нэн таатай хэрэг. Тэнэг хүн мэдлэгтэй бол ижил тархитай нөхдүүдээсээ ухамсараараа ялгарна. Мэдлэг боловсрол хүнийг төлөвшүүлдэг мөн үү? Ядаж "тэнэг хүн дуугай байх нь сүртэй" гэдэг үгийг илүү ойлгосон байх биз.

    ReplyDelete
  3. Зараатай санал туйлаас нийлж байнаа. Ухамсраараа ялгарах гэдэг бол бүр зөв. УИХ-д байгаа олон гадаадад сургууль төгссөн мөртөө ард түмнээ бага биш хэтэрхий шулж суух хэд бол тод жишээ. Гүн ухаанд ухааныг тодорхойлсон хэсгүүдийн нэгээхэнд ухаан бол зөв бурууг ойлгож салгаж чадах чадамж юм гэжээ... за би тээд ухааны талаар олон юм цаашид бичнээ хө... надтай хамт байгаарай

    ReplyDelete
  4. ynziin goe zob yum bichsen bna shvv odoo dandaa orj unshij oilgosnoo hvvdvvddee nohortoo oilguulj bh bno ahiad bvr goe sonirholtoi uhaaral ogohoor yum ih bicheerei

    ReplyDelete
  5. ta uni aha blogondo goe uguuleg ch yum uu esvel goe sonirholtoi shuleg ntr oruulach uni ahaa goe shd

    ReplyDelete
  6. хэхэ оруулнаа өөрийнхөө зохисон өгүүллэг шүлэг зэрэгээс оруулнаа. тэр урлан бүтээхүй гэдэг буландаа хийнээ

    ReplyDelete
  7. Hun uhaanaaraa amidarch, medleg, chadvar, bolovsrolooroo heden bor ymaa olnoo gej...
    Goy uguulleg bolson bna. :-)

    ReplyDelete
  8. medlegeer uhaaniig buteene shuu dee tegehleer medleg bol anhdag ch uhaan ni udaah ni

    ReplyDelete
  9. Жинхэнэ тархи сэргээж тэмүүлэл өгөхөөр бичвэр бна (y)

    ReplyDelete