Monday, June 28, 2010

Архи спиртний хүний биед үзүүлэх нөлөө 2-р хэсэг

За та бид гудамжаар явж байхдаа өнөө хөөрхий бөбөө нар гэдэг тодотголтой хэдэн сүрхий сүрхий царайтай эсвэл бүр нэг архинд амьдралаа алдсан нөхдүүдийн хамар ам нь хөхөрсөн улайсан барсайсан зэрэг тохиолдолуудыг бишгүй л харж байсандаа. За тэдгээр хүмүүсийн зарим нь архиа шүтэж амьдарсанаас болоод өнөө хэдэн нүүрний нарийн судаснуудынх нь суваг нь бөглөрсөний хар гайгаар нүүр нь нэлэнхүйдээ судасны оршуулгын газар болсон тэр дундаа нөхөн төлжих чадвараа алдсаны буянд хар хөх нүүртэй болжээ.  Басхүү архи нь хамарны салст болон арьсан доорхи бүрхэвчид хачиг тэргүүтээ бичил шавьжийг амьдарч үржихэд нь таатай орчинг бүрдүүлэгч нь юм. 

Гэх мэтчилэн гоо сайханд нөлөөлдөг юм байж. За тээд хөх Монголын үр сад гээд загалтсан хар хөх нүүр гаргачихаад цээжээ дэлдэх яах вэ. Архины дон шүглэсэн тэр дундаа олон жилээр энэ усыг тахин шүтэж байгаа нөхдүүдийн тархины үйл ажиллагаа болон түүний сэтгэн бодох чадвар нь хаа яваа болдоо? Уул нь их л боловсролтой мэдлэгтэй хүн юмсан архинд ороод амьдралаа алдаждээ гээд л уулга алддагдаа. Тэгвэл нугастай холбоотой байдаг limbic system гэж тархинд юм байна. Монголоор мэдэхгүй юм. Энэ нь тухайн хүний зан храктер болон ой санамжийг зохицуулж байдаг компьютерээр бол RAM гэж ойлгохоор юм байдаг аж. Ихэдсэн архитал нь тухайн тархины хэсгийн эсүүдийг өнөө л муухай шингээх чадвараараа устгаж эхлэдэг байна. Их болоод удаан хугацаагаар уух нь мэдээж их л эс үхүүлнэ. Гол нь асуудал тархины эс ахин сэргэдэггүйд байгаа нь мөн аюулаа. Та хөөрхий олон жил хүч хөдөлмөрөө дайчлан байж хэдэн юм тархиндаа шингээж авсанаа араас нь олон жилээр архитай нөхөрлөөдхөвөл таны ой санамж ч сэтгэх чадвар чинь ч тэр 3 настай хүүхдээс гавихгүй болох нь байна даа.


За өөр нэг сонирхолтой нөлөө байнаа. Тархины hypothalamus  гэдэг юманд учруулах нөлөө. Та бидний дунд хийсэн хэргээ архируу бухдаг явдалуудд зөндөө байдагдаа. Тэр дундаа гоол алдсан эсвэл согтуудаа болоод чамтай яачлаа гээд л хүүхдийнхээр бол том хүний гэгдэх зүйл байдагдаа. За нөгөө ёрын архи чинь тархины энэ хэсэгт нөлөөлөхөөрөө хүний бэлгийн хүслийг үлэмж нэмдэг атлаа өнөө эрдэмтдийн ярьдаг чадварт нь сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Тээд л ухамсарт бус физологийн мэдрэмжиндээ захирагдаад сурсан нөхдүүд нь бол error-уудыг вирус шиг үйлдвэрлэнэдээ. Бурхан минь, нөхдүүдээ архиа тохируулж уу эсвэл ядаж уусан бол өөрийгөө захирч сурмаарсандаа. Таны амруу хэн нэгэн хүчээр цутгаагүй нь лавтай. 
Өө бас энэ чинь өнөө 3 4 таваг хоол идсэн хирнээ ахиад л нэмж идээд байдаг, эсвэл юм уусан хирнээ хатаж үхэх гээд л байдаг, эсвэл нэг бол даардаг нэг бол архи уучаад өвөл уурын зуух шиг хар хүйтэнд мэдрэлээ алдан гадаа хөлдөж үхтэлээ унтаад байдаг системүүдийг зохицуулах гол хэсэг ажээ. Архи уусандаа нээх халаад байсанч юм иш байна. Энэ хэсэг нь гэмтээд хүйтнийг дулаан гэж мэдрээд л өвлийн дүн хүйтэнд "баатар" бологсод байдаг байх нь ээ хө. 

Та дээрхи 2 зургийг ер нь сайн ажиглаж үзэв үү. Харваас хоёулаа та бидний нугастай салшгүй холбоотой хэсгүүд харагдах агаад нугастай холбогдсон тархины хэсгүүдээс хамгийн түрүүнд нугаснаас ирэх мэдээлэл, шим тэжээл, хор хөнөөлийг хүлээж авж болохыг ажиглаж байна уу. Тиймээс дээр дурдсан шинж тэмдэгүүд илэрч байгаа аль эсвэл илэрцэн явж байгаа хүмүүс ер нь өөрсдийгөө архичин биш гэж өмөөрөөд хэрэггүй байхоо. Таны тархи чинь зах хязгааргүй архин далайд аялалынхаа гарааг аль хэдүү нь эхлэсэн тэр дундаа удахгүй титаникын адилаар мөсөн уул мөргөөд живэхэд ойрхон байна гэж үнэн бөгөөд хатуухан хэлмээр байна. 


Архи уусан үед эм болон антибиотик хэрэглээнээс үүдэх гаж нөлөө болон хор уршигийг хавсаргалаа.

архи+аспирин= ходоодны шарх үүснэ
архи+шээс хөөх бөөрний даралт бууруулах бэлдмэлүүд= артерийн даралт огцом буурна
архи+нойрсуулагч, сэргээшүүд= хордлого, тархины саажилт
архи+антибиотик, сульфаниламидууд= эм тэсвэрлэх чадваргүй болох, эмчилгээ үр дүнгүй болох
архи+өвчин намдаагч, тайвшрулагч, үрэвслийн эсрэг бэлдмэлүүд= хордлого үүсгэнэ


Үргэлжлэл дараагийн дугаарт...

3 comments:

  1. блогоор минь ордогт их талархаж байна.
    одоо бичлэгүүдийг чинь уншиж эхэлнээ.

    ReplyDelete
  2. архи + сүү ямархуу байдаг юм бол? өндөр градустай архийг сүүтэй хольж уухад архины амт бараг мэдэгддэггүй, элгэнд лав сайнгүй байх!

    ReplyDelete
  3. алкохол буюу спирт нь сүүг ээдүүлдэг байна. Нэг төрлийн гашилгах үйл явц юм уудаа. тээд гэдсэнд гашилах процесс явахаар яах билээ. гэхдээ бас огт буруутгаж болохгүй байхаа. олон биш бага зэрэг гашилсан зүйл ходоодонд сайн байх магадлалтай. жишээ нь ээдэм ээзгий гээд л иддэг шүүдээ бид. Их хэмжээгээр дэмий байх.

    ReplyDelete