Өнөөдөр Монголчууд бид тэр дундаа сүүлийн үеийн залуучууд өсвөр насныханы дунд монгол хэлний үгсийн санд байсан, байгаагүй гээд элдэв бусын сул бөгөөд хүнд, үнэндээ утга учирыг нь мэдэж ч байгаа юм уу үгүй юм уу гэлтэй үгсийг өдөр тутмын амьдралдаа зарим нь бүр өгүүлбэр бүртээ хавсаргаж инээж ирээд бахдалтай нь аргагүй урсгах нь хэвийн ч юм шиг гавъяа ч юм шиг үзэгдэл болжээ. Хараал хэлэхгүй бол хүн биш хэлвэл хүн гэж үзэх нь холгүй болсон нийгмийн энэ гаж үзэгдлийг тэр бүр бид анзаардаггүй нь монгол хүний үнэлэмжийг шороотой хутгах үе ч ойрхон байна гэхэд хилсдэхгүй. Өчигдөр би 2 настай Индонез архаг тамхичин хүүгийн талаар мэдээ харлаа бичлэг үзлээ. Та нарт үүнийг эхлээд сонирхуулъя.
Танд ямар харагдаж байна? Өдөрт 40 ширхэг тамхи татдаг гэж мэдээллэсэн байхын. Тэгвэл бидний олон монгол залуучууд өдөрт 100 зуун хараал урсгаж байгааг санаарай. Монголоор дүүрэн архичин тамхичин насанд хүрээгүй хүүхдүүд байна. Гэхдээ үүнийг би дараа дараагийн донтох зэрэг сэдвүүдэд өгүүлэх болно. Харин энэ удаа бид архи тамхинд донтсон шигээ ухамсар соёлын хувьд донтолтонд орсон хараалын үгийн тухай өгүүлнэ.
Сүүлийн үед усны бидэнд илгээх үгс гээд л хэрэн дэлхийн бүх мэдээллийн сувгаар Имото гэдэг докторын хийсэн судалгаа баталгаанууд олныг гайхшруулаад байгаа билээ. Зарим нэг нь үзээгүй ч байж мэднэ. Энэ хэсэгт олон юм нуршаад яахуу зураг бичлэг хэлэхээс илүүг танд хүргэж өгөх бизээ.
Дээр дурдсан жишээ хангаллтай байх гэж найдаж байна. Илүү их тэр дундаа хүнд рок хөгжим болон эерэг үгс агуулсан үгтэй дуу хөгжим зэргийг харьцуулсан зураг судалгааг үзэхийг хүсвэл http://www.hadousa.com/gallery.html гэсэн хаягаар орж үзэж болно.
Гол нь энэхүү усны молекулын өөрчлөлт хэрхэн хүний эрүүл мэндэд нөлөөлөөд байна вэ? Тэгвэл агшаасан будаан дээр хийсэн судалгааг авч үзье. Дундажаар 100 грамм цагаан будааг агшаахад 130мл ус хэрэг болдог нь агшаасан будаанд хар ухаанаар бодоход конденсацын урвалын дараагаар нийт жингийнхэн дор хаяж 50 хувь нь ус болж чадахуйц байна. 2 саванд будаа хийн таглаад сар гаруйн турш нэгэнд нь өдөр бүр талархалаа гэж нөгөөд нь өдөр бүр чи тэнэг муухай гэж хэлэн ажиглалт хийжээ.
Тэгтэл чи тэнэг гэж хэлүүлж байсан будаа нь харлан хатаж илжирсэн бол талархалын үг хүртэж байсан будаа нь эсрэгээрээ исэж шаргалтан байгааг та зурган дээрээс харж болно. Өөрөөр хэлвэл шар будаатай саван доторхи бактеруудын амьдрах чадвар сайжирч хөгжиж чадсан гэсэн үг юм. Та бидний болоод энэ дэлхийн амьдралд бактер ямар их ач холбогдолтой их үүрэг гүйцэтгэдгийг хэлүүлэлтгүй мэдэх байхаа.
Хэрэг ийм байтал бид өдөрт ямар их хараал хэлж зүхэж явж байгаа билээ. Хүний биений нийт жингийн 50 биш бүр 60 хувь нь уснаас тогтдог. Үүнээс эсийн дотоод сав 40-г нь гадна гадаргуун шингэн 20-г нь эзлэнэ. Тэгвэл та дундаж тархитай хүний тархины усан ертөнц хэдэн хувийг эзлэдэгийг мэдэх үү? 77-78 хувь. Зарим нь бүр 87 хувьд хүрдэг. Та болон таны ойр хавь байгаа хүмүүс уур уцаараар дүүрэн хараалын үг урсгах бүрд таны тархи таны эд эрхтэн бүгд дээрхийн адил хар будаа болон хувирч байна гээд л бод өөр юу ч биш.
Жижигхэн анализ
Аливаа химийн нэгдэлээс бүрдсэн байгаль дээрхи эд зүйлс элементүүд нь хоорондоо нягтарч нийлж чадах аваас оршин тогтнох болоод бат бөх байх чанар нь тодорхойлогддог билээ. хүний нийгэм хүртэл нэгэн санаа сэтгэлийн дор зангидсан гар шиг нэгдэж цул болж чадвал хүчирхэг, Өэлүн эх хүртэл үр хүүхэддээ нижгээд сумаар ухаарал хайрладаг билээ. Таны молекулын бүтэц хараал хэлсэний дараах шиг салангид тарж бутарсан биш нэгэн нэгдмэл цул байх нь таны оюун санаа, гоо зүй, соёл ухамсар адаглаад эрүүл мэнд байх амьдралын тань суурь болох бусуу. Энд би харьцуулсан зураг байрлууллаа.
Эндээс шашины хэллэг дуулал тарни маань усны молекулыг илүү нягт болгож өвөрмөц хэлбэр дүрсийг бий болгож байна гэдэгтэй та санал нийлэх байлгүй. Гэхдээ би маань уншаад лам бол гэж байгаа юм бишээ. Бид амьдрал ахуй үг яриа, дуу хөгжим гээд өдөр бүр харьцаж үйлдэж байдаг бүхнээсээ эерэг энергийг авч бас бийй болгож байх нь та бидний амьдрал болоод эрүүл мэнд гоо үзэсгэлэнд хичнээн хэрэгтэй болохыг ухааруулах гэж хичээлээ. Ум сайн амгалан болтугай.
Миний бичвэрүүд таалагдаж байвал сурталчилгаан дээр нэг дарж тус хүргээрэй. Орлого нь нүдэндээ нулимстай жаахан хүүхдүүдэд зориулагдаж буй нь тун удахгүй Хайрын Цэцэрлэгээр дамжин та бүгдэд хүрнэ. (Ctrl-оо дарж байгаад дарвал тусдаа цонх үүсэж орно)
Доорхи дуу хөгжмийн аясад усны молекул хэрхэн өөрчлөгдөж буйг сонирхоорой.
Yostoi saihan bichleg bna. Talarhlaa.
ReplyDeleteChamd amjilt husye. bas olon hun ene tuhai medej avaasai gej husch bna.