Showing posts with label Архины нөлөө. Show all posts
Showing posts with label Архины нөлөө. Show all posts

Monday, June 28, 2010

Архи спиртний хүний биед үзүүлэх нөлөө 2-р хэсэг

За та бид гудамжаар явж байхдаа өнөө хөөрхий бөбөө нар гэдэг тодотголтой хэдэн сүрхий сүрхий царайтай эсвэл бүр нэг архинд амьдралаа алдсан нөхдүүдийн хамар ам нь хөхөрсөн улайсан барсайсан зэрэг тохиолдолуудыг бишгүй л харж байсандаа. За тэдгээр хүмүүсийн зарим нь архиа шүтэж амьдарсанаас болоод өнөө хэдэн нүүрний нарийн судаснуудынх нь суваг нь бөглөрсөний хар гайгаар нүүр нь нэлэнхүйдээ судасны оршуулгын газар болсон тэр дундаа нөхөн төлжих чадвараа алдсаны буянд хар хөх нүүртэй болжээ.  Басхүү архи нь хамарны салст болон арьсан доорхи бүрхэвчид хачиг тэргүүтээ бичил шавьжийг амьдарч үржихэд нь таатай орчинг бүрдүүлэгч нь юм. 

Friday, June 18, 2010

Архи спиртний хүний биед үзүүлэх нөлөө 1-р хэсэг

Америкийн физикч-эрдэмтэн Найсли, Маскауи, Пеннингтон нар хүний нүдийг ажиглах урт фокуст микроскопыг зохион бүтээжээ. Тэд хүний нүдний торлог бүрхэвчинд хүүхэн хараагаар дамжуулан түүний фокусыг төвлөрүүлж, хажуугаас нь гэрэл тусган хүний судасны дотор талыг харах боломжийг нээж, судсаар цус хэрхэн гүйдгийг шинжлэх ухааны анх удаа харж чаджээ. 
Фnзикчид чухам юуг олж харсан бэ? тэд судасны хана, лейкоцит (цусны цагаан бөөм) эритроцит (цусны улаан бөөм)-ийг харж судсаар цус гүйж буйг зургийн хальсанд буулгасан байна.