Showing posts with label Шинжлэх Ухаан. Show all posts
Showing posts with label Шинжлэх Ухаан. Show all posts

Friday, September 3, 2010

Соёмбо тэмдгийн утга учир

Соёмбо тэмдгийн учрыг тайлбарлавал соёмбоны хамгийн дээр нь байдаг гурван үзүүртэй гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт балчир, идэр, өтгөс гурван үеэрээ үүрд мандан бадрахын утгатай болно. Энэ нь монголчууд галыг мандан бадрахын утгаар хэрэглэдэгтэй холбоотой юм.
Түүний доор буй нар сар хоёр бол мөнх хөх тэнгэрийг төлөөлөн эгнэгт батжин бэхжиж, энхэрч мөнхжихийн бэлгэдэл юм. Энэхүү гал, нар, сар гурав нийлээд Монгол улс үүрд мандан бадрах болтугай гэсэн утга агуулжээ.

Wednesday, August 18, 2010

Home science

Home science-Хоом саянс гэдэг ер нь их хөөрхөн. Орчуулвал гэр доторхи шинжлэх ухаан гэх байхаа. Гэрт байгаа ойр зуурын хэсэгхэн зүйлсийг ашиглаад сонирхолтой туршилт хийж байгаль дахь бэлэн шинжлэх ухаантай танилцана гэсэн үг шүү дээ. За хэдүүлээ өнөөдөр нэг хөрхөн туршилт хийе. Танд нэг ширхэг өндөг, 5%-ын цагаан цуу(уксус), нэг стакан хэрэг болно. 


Thursday, August 5, 2010

Галаар наадъя

За өнөөдөр хэдүүлээ жаахан галаар нааднаа. Тиймээс жаахан хүүхдүүд нас биенд хүрсэн хүний хараа хяналтаас гадуур доорхи туршилтыг хийхийг хатуу хориглоно. Танин мэдэхүйн булангаараа жаахан ойр зуур эргэн тойронд байдаг зүйлсээ шинжлэх ухаантай холбож сурнаа хэдүүлээ. 

Өнөөдрийн бидний туршилтанд нэг ширхэг лаа болон жүржийн шинэхэн хальс хэрэгтэй. Яагаав өнөө оранж гэдэг улбар шар өнгөтэй жимс. гол нь хальс нь сайн шүүлслэг байх тусмаа таны туршилт амжилттай болно шүү. 

Thursday, June 24, 2010

Шумуул ямар хүний цусыг сордог вэ?

За ойрын хэдэн өдрүүдийн халууныг хэлэхүү. Шөнө ч унтаж чадахаа байх нь ээ. Цонхоо онгойлгохоор хэдэн вампирууд нь өөрийгөө нуухгүй бол бид зүү шиг хошуугаа нуухгүй гээд л ороод ирэх юм. Би ч яах вэ нэг хэвтэхээрээ тас үсэрдэг болохоор амар юм. Гол нь өглөө сэрэхэд хайрт цус сорогчид маань хамаг хөнжил хучлагаа тийчлэж хаяаад унтах намайг тоож нэг шиншлээгүй мөртөө харин дүүг маань ч нэг сайхан зоогложээ хө. Яагаад юм болоо? Монголчууд бидний дунд нэг бол муу цустайг нь нэг бол сайн цустайг нь сордог үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдагдаа... тэгвэл би энд хэд 3 материал эргүүлж үзэн үүний талаар сийрүүлэн бичлээ хө.

Friday, June 18, 2010

Архи спиртний хүний биед үзүүлэх нөлөө 1-р хэсэг

Америкийн физикч-эрдэмтэн Найсли, Маскауи, Пеннингтон нар хүний нүдийг ажиглах урт фокуст микроскопыг зохион бүтээжээ. Тэд хүний нүдний торлог бүрхэвчинд хүүхэн хараагаар дамжуулан түүний фокусыг төвлөрүүлж, хажуугаас нь гэрэл тусган хүний судасны дотор талыг харах боломжийг нээж, судсаар цус хэрхэн гүйдгийг шинжлэх ухааны анх удаа харж чаджээ. 
Фnзикчид чухам юуг олж харсан бэ? тэд судасны хана, лейкоцит (цусны цагаан бөөм) эритроцит (цусны улаан бөөм)-ийг харж судсаар цус гүйж буйг зургийн хальсанд буулгасан байна. 

Tuesday, June 15, 2010

Энерги, тvvний мєн чанар (2-р хэсэг төгсгөл)

Ингэхээр эцэстээ орчлонд мєн чанараараа ганцхан зvйл орших бєгєєд тэр нь энерги юм. Энергийн нягтралын олон хэлбэр нь биесийг vvсгэнэ. Єнгєц харахад орчлон ертєнц нь бие буюу материйн олон хэлбэрээс бvрэлдэн тогтох мэт харагдах боловч нэдэр дээрээ зєвхєн энерги, энергийн элдэв хэлбэрээс л бvрэлдэн тогтдог. Тэгэхээр матери гэдэг бол энерги, энерги гэдэг бол матери юм. Єєрєєр хэлбэл, ертєнцийн энергийн нягтарсан хэлбэрийг матери гэнэ. Харин энергийн нягтраагvй хэлбэр нь хий бие буюу долгион байдлаар оршино. Энэ нягтраагvй энерги нь єєртєє мэдээллийг агуулдаг. Тайлбарлаваас, мэдээлэл дамжуулах чадвартай гэсэн vг.

Monday, June 14, 2010

Энерги, тvvний мєн чанар (1-р хэсэг)

Энерги, тэр тусмаа биоэнерги, энергийн хvч, энергийн тєвлєрєл гэх мэт энергитэй холбоотой асуудлууд нь єнєєдєр хvн тєрєлхтний анхаарлыг зvй ёсоор татах боллоо. Биоэнергийн тухай ярихаас ємнє ерєєсєє энерги гэж юу болох, энергийн хэлбэрvvд энергийн чанаруудын тухай товч авч vзвэл єгvvлж буй агуулга маань ойлгомжтой болох буй за. Энэ орчлон ертєнц болоод тvvний хувьсал хєдєлгєєн, оршин тогтнохуйг энергигvйгээр тєсєєлшгvй. Єєрєєр хэлбэл, орчлон ертєнц болон тvvнийг бvрдvvлэгч бvхэн энергиэс бvтэж, энергиэр тэтгэгдэж, энергийн шvтэлцээнд оршино.
Саяхан болтол еренхий боловсролын сургуулийн физикийн хичээлээр олж авсан материаллар биед агуулагдах кинетик, потенциал гэх мэт механик энерги, тvvнчлэн цахилгаан эрчим хvч, дулаан гэх мэт бусад физик энергийн мэдлэгээр л хvмvvсийн энергийн тухай мэдлэг хязгаарлагдаж байв. Энэ нь хvмуvсийн энергийн тухай дахь уламжлалт мэдлэг болж байв.

Sunday, June 6, 2010

Аура буюу гэрлэн биений өнгө ба тэдгээрийн утга учир

Эртний анагаах ухаан болон риаки-гаар хичээллэгсэд нь гэрлэн бүрхүүлийн өнгө болон тэдгээрийн утга учирыг ойлгодог байна. Тэд хүний гэрлэн бие нь хувь хүний сэтгэл санаа, хийморь болон эрүүл мэндийг илтгэдэг гэж үздэг ажээ.

Аура гэж юу вэ?
Тэдгээр хүмүүсийн үзэлээр бүхий л амьд амьтан өөрсдөөсөө өнгө ялгаруулах чадалтай онцгой догион бүхий энергийг ялгаруулдаг байна. Эдгээр гэрлэн бүрхүүл нь зөвхөн онцгой төрсөн хүмүүс юмуу эсвэл эртний анагаах ухаанаар эрчимтэй хичээллэсэн хүмүүст харагддаг. Анагаагчид энергийг хэрхэн домнох үйлэнд чадварлагаар ашиглахыг мэддэг.