Thursday, August 5, 2010

Галаар наадъя

За өнөөдөр хэдүүлээ жаахан галаар нааднаа. Тиймээс жаахан хүүхдүүд нас биенд хүрсэн хүний хараа хяналтаас гадуур доорхи туршилтыг хийхийг хатуу хориглоно. Танин мэдэхүйн булангаараа жаахан ойр зуур эргэн тойронд байдаг зүйлсээ шинжлэх ухаантай холбож сурнаа хэдүүлээ. 

Өнөөдрийн бидний туршилтанд нэг ширхэг лаа болон жүржийн шинэхэн хальс хэрэгтэй. Яагаав өнөө оранж гэдэг улбар шар өнгөтэй жимс. гол нь хальс нь сайн шүүлслэг байх тусмаа таны туршилт амжилттай болно шүү. 
За лаагаа асаагаад эргэн тойронд нь юу ч байхгүй ширээн дээр тавьчих. Гол нь ойр орчимд нь шатчихаар юу ч байж болохгүй шүү. За одоо хальсаа аваад лааны дөлрүүгээ нөгөө бид нэгнийхээ нүдийг сохлон алдан шүүсийг нь үсчүүлж цацаад байдаг шигээ хальсаа чихээн шүүсийг нь цацаад байж дээ. гол болгоомжлох үүднээс гараа дөлөнд хэт ойртуулж болохгүй шүү.

Галын дөл өөдөө өөдөө. 



Жүржний хальс нь зузаан дотроо уутан бөмбөлөгүүд бүхий шигэнээр дүүрэн нэгдэлээс бүрэлддэг ба шахаж даралт учруулах үед тус бөмбөлөг нь даралтыг тэвчилгүй тэсэрсэнээр тодорхи шингэн нь цацрна. За энэ ч яахуу нэгдүгээр ангийн хүүхдйин юм байлаа.


Чухам тэр шингэн юу вэ. Өнөө бидний 10 жилдээ ойлгож ядаад унтаад байдаг байсан химийн хичээл дээр үздэг СН4 төрлийн алкален алкан зэрэг спиртын төрлийн нэгдэл юм. Энэ нь дураа хүрвэл бинзений төрөлд ч орно. Ийм л дизодрант шиг шингэн цацарсанаар тэр тусмаа өнөө шаталтыг улаан гэрлээр дэмждэг хүчилтөрөгчтэй агаарт хангалттай хугаацнд нэгдэлд орон пуфф пуфф гээд л галын дөл өөдөө гэж байгаамдаа. 
Яаж яаваад ийм зузаан хирнээ бензин нь бүрхүүл бүхий хуяагтай болчихдог байнаа. Өнөө байгаль дэлхийн агуу хуулийнхаа зохицуулалтын хүрээнд эволюц хийгдэн үр удмаа үлдээж өргөжин тэлэх гэж ийм болжээ. Жүржийн мод ургахад том талбайтай бөгөөд шим тэжээл сайтай хөрс хэрэгтэй. Хамтдаа нэг дор салбарлаж ургаад байдаггүй. Тиймээс хол газар аялахын тулд том амьтадад үйлчлэх хэрэгтэй болжээ. Тээд том болж. Тэгсэн чинь өнөө олон жижиг шавьжнууд нь шаваад том амьтан идэхээс нь өмнө идээд ялзруулаад байхаар нь ингээд ид гээд хуулж чадахааргүй зузаан хальс бас хошууг нь хатгуулахгүй гэхдээ бензинээр дүүрэн хүүдийнүүдтэй болжээ. Байгалиа гэж. 

За бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр нэг дарчихаарай. Бүгдэд нь амжилт хүсье. 

4 comments:

  1. Taalagdlaa, engiin mortloo meddeggui um bna

    ReplyDelete
  2. sonin yumaa bas l neg yum medej ablaa bayrlalaa

    ReplyDelete
  3. Сонин юмаа, галаар наадъя гэсэн чинь жимсний тухай болоод явчихлаа гэж.

    ReplyDelete