Wednesday, June 30, 2010

Ижийдээ бичих захиа

За энэ удаа би нэг тэмцээнд орох гэж мутарлаж байсан богинохоон хэмжээний өгүүллэгээ орууллаа. Та бүхэн нэг талаас нь урлаг зохиол гэдэг утгаар нь мэдэрч ойлгоорой. Тээд зарим нэг нь ажил албан дээрээ сургууль цэцэрлэг дээрээ байж хамаагүй уйлаад нулимс унагаад онигоонд орвоо. Өгүүллэг таалагдаж байвал сэтгэгдэл үлдээж найзууддаа блогийг маань хэл хүргэж дуулгахаа мартваа. Таны мэлмий тань тунгалаг байж таалан болгоо.

Monday, June 28, 2010

Архи спиртний хүний биед үзүүлэх нөлөө 2-р хэсэг

За та бид гудамжаар явж байхдаа өнөө хөөрхий бөбөө нар гэдэг тодотголтой хэдэн сүрхий сүрхий царайтай эсвэл бүр нэг архинд амьдралаа алдсан нөхдүүдийн хамар ам нь хөхөрсөн улайсан барсайсан зэрэг тохиолдолуудыг бишгүй л харж байсандаа. За тэдгээр хүмүүсийн зарим нь архиа шүтэж амьдарсанаас болоод өнөө хэдэн нүүрний нарийн судаснуудынх нь суваг нь бөглөрсөний хар гайгаар нүүр нь нэлэнхүйдээ судасны оршуулгын газар болсон тэр дундаа нөхөн төлжих чадвараа алдсаны буянд хар хөх нүүртэй болжээ.  Басхүү архи нь хамарны салст болон арьсан доорхи бүрхэвчид хачиг тэргүүтээ бичил шавьжийг амьдарч үржихэд нь таатай орчинг бүрдүүлэгч нь юм. 

Thursday, June 24, 2010

Шумуул ямар хүний цусыг сордог вэ?

За ойрын хэдэн өдрүүдийн халууныг хэлэхүү. Шөнө ч унтаж чадахаа байх нь ээ. Цонхоо онгойлгохоор хэдэн вампирууд нь өөрийгөө нуухгүй бол бид зүү шиг хошуугаа нуухгүй гээд л ороод ирэх юм. Би ч яах вэ нэг хэвтэхээрээ тас үсэрдэг болохоор амар юм. Гол нь өглөө сэрэхэд хайрт цус сорогчид маань хамаг хөнжил хучлагаа тийчлэж хаяаад унтах намайг тоож нэг шиншлээгүй мөртөө харин дүүг маань ч нэг сайхан зоогложээ хө. Яагаад юм болоо? Монголчууд бидний дунд нэг бол муу цустайг нь нэг бол сайн цустайг нь сордог үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдагдаа... тэгвэл би энд хэд 3 материал эргүүлж үзэн үүний талаар сийрүүлэн бичлээ хө.

Wednesday, June 23, 2010

Мэдлэг гэдэг Ухаан биш юм.

Зиа бичих өөр төрлийн сэдвүүд олон байвч өнөөдөр ухаарахуй буландаа бичлэг хийхгүй бол ер нь болохгүй санагдлаа. Хэд хэдэн хүн надаас яахаараа мэдлэг ухаан биш гэж асууж байсан юм. Магадгүй та мэдлэг ухаан биш гэдэгтэй санал нэг байгаа эсвэл үгүй ч байж болно. Юутай ч миний энэхүү бичлэгэд 5 минут зарцуулахад буруудахгүй болов уу. Тиймээс би блогийнхоо статус гэхүү уриа үгний талаар өөрийн мэдэж байгаагаа ухаарч байгаагаа үндэслэн жаахан тайлбар гаргалгаа хийхийг хичээлээ.

Tuesday, June 22, 2010

Урлаг бол бууриа сэлгэлгүй ертөнцөөр аялах харгуй мөн... Twyla Tharp

За блогоо нэг ажиглаад байсан чээнь ухаарал, мэдлэг, чөлөөт цаг, эрүүл амьдрах гээд хүний амьдралын чухал хэсгүүдийг багтаахуйц ангилалуудыг агуулахыг хичээсэн атлаа урлаг гэдэг хүний сэтгэлийн нарийн утсыг эгшиглүүлж чаддаг салбарыг нэмэхээ түр мартсанаа олж харлаа. Тиймээс энэ өдрөөс эхлэн би бээр өөрийн сонирхдог тэр дундаа тэрхүү урлагийн төрөл бүтээлүүдээс тайлбарлаж чадахааргүй тйим л зүйлийг мэдэрч чаддаг өөрийн болоод найзынхаа мөн агуу суут бүтээлчдийн охь дээжсээс та бүгдтэйгээ хуваалцаж байхаар шийдлээ. Үүнд шүлэг зохиол, дуу хөгжим, дүрслэх болон фото урлаг зэрэг олон урсгалын бүтээлүүд багтах болно.

Sunday, June 20, 2010

Ухаан Далай Номоос Эхтэй

Гүйх нохойд гүйхгүй нохой саад болно. 

Бас л нэг монголчуудын тамын тогооны үлгэрийг шүүмжилсэн үг юмдаа. Нийгэмд хараад байхад өөрөө хичээхгүй, гавьж шалихгүй, залхуу юм байж юм хийе бүтээе урагшлая гэсэн нэгэндээ ямар нэгэн байдлаар гай болж хөлнөөс зүүгдэгсэд их олон юмаа. Найз нөхдүүд байж бие биенээ орхих ёсгүй гэх зэрэг нялуун үгээр хүний сэтгэлийн асуудлыг хөндөн өөрийн эрх ашгаа далдуур хамгаалж эхлэнэ. Үнэхээр гээгдмээргүй бол тэр хүн уул нь хамт хөгжиж хамт л алхмаарсандаа. Тэгэхгүй дээшээ хараад болохгүй бүтэхгүй гээд хэвтээд байгаа хирнээ өнөө хөөрхий найз шуу юмаа чи намайг орхивол найз биш гээд л худлаа сүржигнэж сүрдүүлнэ. 

Friday, June 18, 2010

Архи спиртний хүний биед үзүүлэх нөлөө 1-р хэсэг

Америкийн физикч-эрдэмтэн Найсли, Маскауи, Пеннингтон нар хүний нүдийг ажиглах урт фокуст микроскопыг зохион бүтээжээ. Тэд хүний нүдний торлог бүрхэвчинд хүүхэн хараагаар дамжуулан түүний фокусыг төвлөрүүлж, хажуугаас нь гэрэл тусган хүний судасны дотор талыг харах боломжийг нээж, судсаар цус хэрхэн гүйдгийг шинжлэх ухааны анх удаа харж чаджээ. 
Фnзикчид чухам юуг олж харсан бэ? тэд судасны хана, лейкоцит (цусны цагаан бөөм) эритроцит (цусны улаан бөөм)-ийг харж судсаар цус гүйж буйг зургийн хальсанд буулгасан байна. 

Thursday, June 17, 2010

FIFA 2010 World Cup Concert (partly)

Дэлхийн хөл бөмбөгийн аварга эхлээд хэд ч хоночивдоо... тэгтэл би гэдэг хүн нээлтийнх нь концертийг нь ч үзээгүй сууж байдаг. Надтай ижил үзээгүй үзэх юмсан гээд явж байгаа нөхдүүддээ зориулаад блогоороо дамжуулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад болж буй Хөл бөмбөгийн Дэлхийн аваргын арга хэмжээнд зориулсан концертын зарим хэсгээс нь хүргэж байна. John Legend-ийг эс тооцвал бусдыг нь мэдэхгүй Африкийн сонин сонин дуучид байсан тул түр киклэлээ. Тэдгээр "орок" залуучуудыг сонирхож үзмээр байвал бичлэгийн төгсгөлд линкийг нь орууллаа...

Tuesday, June 15, 2010

Энерги, тvvний мєн чанар (2-р хэсэг төгсгөл)

Ингэхээр эцэстээ орчлонд мєн чанараараа ганцхан зvйл орших бєгєєд тэр нь энерги юм. Энергийн нягтралын олон хэлбэр нь биесийг vvсгэнэ. Єнгєц харахад орчлон ертєнц нь бие буюу материйн олон хэлбэрээс бvрэлдэн тогтох мэт харагдах боловч нэдэр дээрээ зєвхєн энерги, энергийн элдэв хэлбэрээс л бvрэлдэн тогтдог. Тэгэхээр матери гэдэг бол энерги, энерги гэдэг бол матери юм. Єєрєєр хэлбэл, ертєнцийн энергийн нягтарсан хэлбэрийг матери гэнэ. Харин энергийн нягтраагvй хэлбэр нь хий бие буюу долгион байдлаар оршино. Энэ нягтраагvй энерги нь єєртєє мэдээллийг агуулдаг. Тайлбарлаваас, мэдээлэл дамжуулах чадвартай гэсэн vг.

Monday, June 14, 2010

Энерги, тvvний мєн чанар (1-р хэсэг)

Энерги, тэр тусмаа биоэнерги, энергийн хvч, энергийн тєвлєрєл гэх мэт энергитэй холбоотой асуудлууд нь єнєєдєр хvн тєрєлхтний анхаарлыг зvй ёсоор татах боллоо. Биоэнергийн тухай ярихаас ємнє ерєєсєє энерги гэж юу болох, энергийн хэлбэрvvд энергийн чанаруудын тухай товч авч vзвэл єгvvлж буй агуулга маань ойлгомжтой болох буй за. Энэ орчлон ертєнц болоод тvvний хувьсал хєдєлгєєн, оршин тогтнохуйг энергигvйгээр тєсєєлшгvй. Єєрєєр хэлбэл, орчлон ертєнц болон тvvнийг бvрдvvлэгч бvхэн энергиэс бvтэж, энергиэр тэтгэгдэж, энергийн шvтэлцээнд оршино.
Саяхан болтол еренхий боловсролын сургуулийн физикийн хичээлээр олж авсан материаллар биед агуулагдах кинетик, потенциал гэх мэт механик энерги, тvvнчлэн цахилгаан эрчим хvч, дулаан гэх мэт бусад физик энергийн мэдлэгээр л хvмvvсийн энергийн тухай мэдлэг хязгаарлагдаж байв. Энэ нь хvмуvсийн энергийн тухай дахь уламжлалт мэдлэг болж байв.

Sunday, June 13, 2010

Хөл бөмбөгийн ДАШТ-н Цагийн хуваарь ханын цаас

Ханын цаасан дээрээ хөл бөмбөгийн цагийн хуваарийг зоочихвол ком-ынхоо ард сууж байгаад дуртай багаа хэзээ тоглохыг нь үзээд хөгжөөн дэмжчүүл амар санагдаад хийснээ та нартай хуваалцая. Цагийн хуваарийг нь монголынхоор тохируулж зоосон байгаа. Мөн www.smile.mn/forum дээр тавигдсан Excel дээр бүгд дэлгэрэнгүйгээрээ байгаа мөн монгол хэл дээр болохоор хэвлэж гаргаад үзсэн тоглолтоо бүртгэж явахад хялбар хэлбэрээр хийгдсэн байсан.

Friday, June 11, 2010

Үгийн увидас таны эрүүл мэндэд ч нөлөөлнө

Энэ бүлгийн салхийг би хараалын үгс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаархи бичвэрээр хагалж байна.

Өнөөдөр Монголчууд бид тэр дундаа сүүлийн үеийн залуучууд өсвөр насныханы дунд монгол хэлний үгсийн санд байсан, байгаагүй гээд элдэв бусын сул бөгөөд хүнд, үнэндээ утга учирыг нь мэдэж ч байгаа юм уу үгүй юм уу гэлтэй үгсийг өдөр тутмын амьдралдаа зарим нь бүр өгүүлбэр бүртээ хавсаргаж инээж ирээд бахдалтай нь аргагүй урсгах нь хэвийн ч юм шиг гавъяа ч юм шиг үзэгдэл болжээ. Хараал хэлэхгүй бол хүн биш хэлвэл хүн гэж үзэх нь холгүй болсон нийгмийн энэ гаж үзэгдлийг тэр бүр бид анзаардаггүй нь монгол хүний үнэлэмжийг шороотой хутгах үе ч ойрхон байна гэхэд хилсдэхгүй. Өчигдөр би 2 настай Индонез архаг тамхичин хүүгийн талаар мэдээ харлаа бичлэг үзлээ. Та нарт үүнийг эхлээд сонирхуулъя. 

Thursday, June 10, 2010

Wavin' Flag- Fifa World Cup 2010 Song/Young Artists For Haiti

Энэхүү дуу нь 2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд зориулагдаж гарсан дуу авч сайн үйлийн аянд зориулж Гайти-гийн ядарсан ардад хандив босгохоор залуу уран бүтээлчид ахин хамтарч эгшиглүүлсэн байна. Эдгээр 2 дууг дууны үгнийх нь хамт орууллаа. Таалан болгоо.


Sunday, June 6, 2010

Аура буюу гэрлэн биений өнгө ба тэдгээрийн утга учир

Эртний анагаах ухаан болон риаки-гаар хичээллэгсэд нь гэрлэн бүрхүүлийн өнгө болон тэдгээрийн утга учирыг ойлгодог байна. Тэд хүний гэрлэн бие нь хувь хүний сэтгэл санаа, хийморь болон эрүүл мэндийг илтгэдэг гэж үздэг ажээ.

Аура гэж юу вэ?
Тэдгээр хүмүүсийн үзэлээр бүхий л амьд амьтан өөрсдөөсөө өнгө ялгаруулах чадалтай онцгой догион бүхий энергийг ялгаруулдаг байна. Эдгээр гэрлэн бүрхүүл нь зөвхөн онцгой төрсөн хүмүүс юмуу эсвэл эртний анагаах ухаанаар эрчимтэй хичээллэсэн хүмүүст харагддаг. Анагаагчид энергийг хэрхэн домнох үйлэнд чадварлагаар ашиглахыг мэддэг.

Saturday, June 5, 2010

Хүсэл итгэл 2-н зангилаа (тэвчээрийн гаргалгаа нэмэлт)

Солагийн асуултанд зориулав.
Солаг санал бодлоо хуваалцан асуулт тавьсанд ахин баярлаж буйгаа илэрхийлэе. Таны асуултанд тань хариулж эргэлзээг тань гаргахыг хичээе. Өөрийнхөө санааг туйлширч өмөөрөх гэсэндээ бус таны шүүмжийг тусгаж аван алдаагаа засахыг хичээлээ.


Тиймээ би таньтай санал нэг байна. Өнөөдөр хорвоогоор дүүрэн хүсээд л хэвтээд байдаг хүмүүс байна. Та ч хэлж байна хүсээд л юу ч хийхгүй бүр туйлд нь хүртэл хүсээд л гээд л. Итгэл байхгүй. Өнөө итгэл маань хаачив?

Мэдэгдэл (Statement)

Ихэнх уншигчид монгол хүмүүс байгаа тул би бичлэгүүдээ удаахгүйн үүднээс монгол дээр бичихээр боллоо. Хангалттай хэмжээний сэдэв оруулсан үедээ англи хэлрүү хөрвүүлэхээр шийдэв.

Starting from now on, all posts will be written in Mongolian due to lack of posting time. Another reason is that my current statistics says that all readers are Mongolian. Therefore, all posts will be translated into English once I have many posts.

Thursday, June 3, 2010

Let free your mind (Ухаан далай оршвой)

Let free your mind
Ухаан далай оршвой

One of my interests is to deeply understand the meaning of quotes that are spoken by famous intelligent people in the sake of freeing others mind, and is to let those quotes affect my future. While there is a big difference between lightly reading and deeply understanding, let those quotes never be lost from your mind. Wiser you are more free you were.
Миний өөр нэг сонирхол бол алдартай суу билэгт хүмүүсийн өөр өөрийн замналаар туулсан амьдрал дээрээ үндэслэн бусдад тус болох зорилгоор тэрлэсэн тэр л үгсийг ухаж ойлгож өнөд учрах амьдралдаа хэрэг болгох учиг буюу. Өнгөц уншаад өнгөрөх ухаж жишээд ойлгох хоёрын хүний тархины авдарт үлдээх толбо нь хүртэл ондоо билээ.