Tuesday, August 3, 2010

Хайрын тухай ойлголт (2-р хэсэг)

За эхлээд уншигч олон ноёд авхай нараасаа гүнээ хүлцэл өчье. Их удаан хугацаанд бичлэг оруулж чадаагүйд үнэхээр ойлгож уучлана гэж найдаж байна шүү. Ажлын компьютер блок хийчихсэн дээр нь амьдардаг гэртээ ирэхээр надаа чирж явдаг компьютер байдаггүй. Гэхдээ би хэлж байсанчлан өөртөө нэг юм нэтбүүктэй болж авлаа. Одооноос блогоо цалгардуулахгүй хөтлөөд явах байхаа. 

Энэ удаагийн хайр гэдэг зүйлийнхээ нэгээхэн ойлголтын хэсэгтээ хосуудын гэх тодотголтой тэр дундаа нэг биений нэг галбодийн аминч хайраас илүү өргөн давуу цар хүрээтэй хайрын талаар хувьдаа ойлгодогоо та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юмаа. 

Хос хоёрын хайр гэхээр мэдээж таны толгойд хамгийн түрүүнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн тэврэлдээд юм уу хөлөлцөөд зогсож байгааа дүр төрх бууж байгаа байхаа. залуус ч тэр ах эгч нарч тэр хайр гэж чухам юу юм бэ гэж толгойгоо асуултаар дүүргэдэг. Хэрвээ чи түүнийг байнга бодоод л тэрэнтэй холбоотой бүхэн чамд гоё сайхан гэгээлэг санагдаад л тэр байхгүй байх тэр агшинуудад амьсгалахад хүртэл агаар бачимдаад л нойр чинь хулжаад л ...мэдээж энэ бол дурлал тэр дундаа хайрын эхний шинж тэмдэгүүд. Яагаад гээч? Чамд ийм мэдрэмж төрж байгаа тэр цаг мөчид чиний дурласан хүн чинь тодорхой хэмжээний алдаа хийсэнч чамд түүнийг уучлаж чадах тэнхэл хангалттай их байдаг. Боддоо найз залуугаа эсвэл охиноо нэг удаа согтуу байхыг нь харвал за яахав анхны удаа юм чинь гэсэн бодлоор сэтгэлээ аргаддаггүй гэжүү. Энэ чинь л чамд түүнийг хайрлаж уучлах тэнхэл байнаа гэсэн үг шүү дээ. харин эсэргээр нь чи дургүй хүнээ архи уучихсан согтуу сууж байхыг нь хараад хажуугаар нь энэ муу юм ингэж байхдаа таарсан амьтан гэх нь холгүй өнгөрнө гэдэгт мөрийцсөнч бэлэн байна. 

Энэ чинь л миний хэлээд байгаа таны бидний хайр өөрөөсөө гадна өөр нэг хүнийг хайрлаж чадаад байнаа гээд хэлээд байгаа чинь шүү дээ. Өөр хэн нэгнийг бол жишимч шиншлэж үнэрлэхгүйшд. Зарим нэг нь бол бүр эцэг эхээ умартчихсан яваа хирнээ өөр нэг охин залууг хайрлаад л гүйж байдаг. Гэхдээ ганц биеийг хайрладаг хүнээс хамаагүй илүүлдээ. За тээд энэ хосуудын гэх тодотголтой хайраа дотор нь бас жаахан ангилаад задаргаа хийчихье. 
Хосууд анх дурлалцаж байсан шигээ цааш амьдрал нь хөврөөд өрнөөд явах гэдэг бол нэг хэрэг. Гэтэл зөндөө олон асуудлын нугачаан дунд ороод л салах нь салаад л уурлах нь уурлаад л янз янз болоод л амьдралын драмануудыг өрнүүлнэ дээ. 

Чухам асуудал юунаас болоодохов оо гэтэл үнэндээ тэд алдааг зөвхөн бусдаас хайдагт л оршдогт байгаа юм. Охин нь ч тэр хөвгүүн нь ч тэр тэр ингэсэн тэгсэн намайг доромжилсон эсвэл үл хүндэтгэсэн муухай харьцсан хуурсан мэхлэсэн хэлсэндээ хүрээгүй гээд л олныг гонгинож тоочдогдоо. Та саяныхыг ахиад нэг уншиад үздээ. Танд эдгээр үгс хувийн шинж эрх ашгийг хамгаалах гэсэн аязтай юм шиг бодогдохгүй байна уу. Ингээд хөөрхий өнөө сүрийг бадруулаад байсан хайр гээч эцэстээ нөгөө өөрийнхөө хувийн эрх ашиг ганц биений хайрлуу тэмүүлээд эхлэх чинь юу вэ. Яасанч өчүүхэн хайравдээ. Учир нь тэд зөвхөн 2 биенийг л хайрладаг. Тэр дундаа болзолт хайраар хайрладаг. Ийм хайр ганц биерүү урваж шарвахдаа маш амархан. Бас хосуудын гэгээн хайр болохдоо ч амархан. 

Болзолт хайр гэдэг нь мэдээжээр би чамд ингэж сайн хандсан харин чи надад тэгж сайн хандах ёстой байтал тэгсэнгүй гэдэг хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Намайг нэг сайхан залуу нэг хөөрхөн охин хайрлаасай тэгвэл би түүнийг сайхан хайрланаа гээд л хөөрхөн юм бодож суух хүн мундахгүй олон шүү дээ энэ хорвоо дээр.
Гэгээн хайр. Би хувь хүнийхээ хувьд ядаж монголын минь цөөхөн хэдэн гэр бүлийн хосууд маань ... эсвэл зүгээр өөрөөсөө өөр хэн нэгнийг хайрлахыг хүсдэг хэн бэ гуай ч тэр ядаж энэ л хайрыг дэлгэрүүлээсэй гэж би хүсдэг. Яагаав бидний өнөө ТВ-ээр хараад байдаг солонгос эсвэл америк романтик кинонууд дээр их л гардаг даа. Дурласан хүн нь архичин тамхичин эсвэл бүр адгын амьтан байсанч түүнд анх дурлах үедээ яаж хандаж байсан ттэр л хэвээрээ он цагийг үл харгалзан хайрласаар байдаг шүүдээ. 
Заавал гэрлэх албагүй, заавал хамт байх албагүй, завал тэрнээс хариу нэхэлгүйгээр зүгээр л чи би бид нэг хүнд сайн болсон бол гэгээлэгээр хайрлаж явах нь буруудах юу байгаа билээ. Ингэхийн оронд өш санаж атаархаж гомдож хорсосноор бид эцсийн дүнд харанхуй ангалруул өөрийгөө болоод өрөөлийг чирж оруулна уу гэхээс өөр үр дүнд хүрэхгүй шүү дээ. 

Мартин Лютер Кингийн нэг хэлсэн гоё үг байдын. 
Сүүдэрт нар тусаж байж л гэрэл цацардаж. Тэрнээс сүүдэрт сүүдэр тусгаад нэмэргүй. Харин үзэн ядалтаар дүүрэн ерөнцийг зөвхөн хайр л гэрэлтүүлж чадахаас бус үзэн ядалтаар сөрж зогсоод үзэн ядалтаар л төгсөнө. 

Бүгдээрээ дурласан хүнээ ядаж шалтгаангүй хариу нэхэлгүй хайрлаж суръя л даа ядаж. : )

6 comments:

  1. ter suuliin ish tatsan ug naaes blaa. gue yahaw dajgushu

    ReplyDelete
  2. Hos 2-n hair hariltsan bie biedee sain bish bol hair bj chadna gj u. Minii bodloor zuvhun neg ni l hairlaj bgaa hair neeh udaan urgeljledeggui bhaa..

    ReplyDelete
  3. hehe minii heleh gesen sanaa ni hun uuruusuu gadna uur hen negniig hairlaj chadaj baina gedeg bol 2 biyiig hairlah huch chadal tuund bainaa l gesen ug. 2 hun hoorondoo 2laa hairtai bol goyo l doo. gehdee amidral deer olon tohiolddoggui shuu dee. namaig ter hun hairlahgui baisanch bi tuuniig hairlana. ene chini bas l hairshuu dee.. ter zaaval namaig hairlah albagui.

    ReplyDelete
  4. 2laa hariltsan biye biyenee hairlah yostoi tegvel goyo gej bodoj baigaa bol ene chini neg helberiin nuguu hariu nehsen hair bish gejuu... bi tuuniig hairlasan ter namaig hairlah yostoi gesen ayaztai. iim hair udaan orshihgui l baih. ternii orond ter namaig hairladaggui baij bolno harin bi tuuniig hairladag=. ene bol bodit orshih hair bish gejuu

    ReplyDelete
  5. agaa daraagiinhiig ni huleej baiya unen gogo yum bna

    ReplyDelete