Friday, July 16, 2010

Хайрын тухай ойлголт (1-р хэсэг)

Хайр

За блогдоо бичлэг оруулж чадалгүй удсанд их уучлаарай ард түмээн хэхэ. Би нөгөө хэлж байснаараа ажилдаа ороод хөдөө газар ирчээд ажилдаа орчихсон чинь хэдэн өдөр зав олдсонгүй бас нэт ч олдсонгүй. Гэхдээ зүгээрээ би блогийнхоо ажлыг цалгардуулахгүй ээ. За энэ удаагийнхаа сэдвээр би аймшигтай том сэдэв болох Хайр гээчийг аймшиггүйгээр хөндөж байна. 

Хайр, бид бүгд энэ зүйлийг ойлгохдоо өөр өөрсдийнхөө амьдрал үзэж харж туулсан болоод өссөн орчин гэр бүл найз нөхдөөсөө мэдэрдэг сурдаг хардаг ойлгодог билээ. Тэр хэмжээгээрээ ойлгож байгаа хайраа нэ г бол баяжуулж хөгжүүлдэг үгүй бол бүр үрэн таран хийж хайрын хүчээ сулруулдаг билээ. Хайр гэдэг зүйл бүх хүнд байдаг. Бүр бүх амьд оршихуйд байдаг. Заа тээр хэлж дуусаагүй байхад л хүнийг хайрлаж чаддагүй хүн гэж байдаг шүү дээ гээд л маргаад эхлэх. Та бүхэн миний хайр гэсэн энэ том цуврал сэдвүүдийн байнгын зочин байж миний ойлгосон мэдэрсэн мэдсэн бүгдийг минь хуваалцана гэдэгт итгэж байна бас талархаж байна. 

Хайр хүн болгонд байдаг юмаа. Адгийн муухай гэгдэн чичлүүлдэг хүнд хүртэл хайр гэж оршдог. Арчаагаа алдсан архичинд ч, амраг ханийгаа гомдоох нэгэнд ч, алаг үрсдээ араатнаас долоон дор ааш авир үзүүлэх нэгэнд ч атгын чинээ ч гэсэн хайр гэдэг зүйл оршдог юмаа. 

Би үндсэнд нь хайрыг 4 хувааж байна. Үүнд ганц биений хайр, хосын хайр, тэнгэрлэг хайр, эцэст нь бурханлаг хайр гэж багтана. Энэ удаагийн сэдвээр миний хөндөх асуудал мэдээж ганц биений хайраас эхлэнэ.

Миний бичвэрүүд таалагдаж байвал сурталчилгаан дээр нэг дарж тус хүргээрэй.  Орлого нь нүдэндээ нулимстай жаахан хүүхдүүдэд зориулагдана.

Ганц биений хайр

Энэ бол өнөө миний адгын гэгдэн чичлүүлэх ахуй нэгэнд ч хайр байдаг гэхэд амаа ангайн энэ солиот юу гээд байнаа гэсэн бодлыг тань тайлбарлах хайр юм. Энэ хүн бусдыг хайрлана гэж мэддэггүй. Түүнд ийм ухамсарч байхгүй. Энэ хүнийн хайр зөвхөн өөрийгөө л хайрлаж чадна. Өөрийгөө хайрлаж байна гэдэг маргаангүй нэг хайрын төрөл. Түүний хайр зөвхөн ганц л 
бие хүн цаашлаад ганц л галбодийг хайрлахад зориулагджээ. 
Хайр гэдгийг зөвхөн би чамд хайртай гэж хэлсэнээр хэмждэг гэвэл мэдээж өрөөсгөл ойлголт болно. Хайртай гэдгийн үнэн төрх бол хүний хийж буй үйлдэлээр л хэмжигдэх жишигдэх ёстой зүйл. Энд дурдсан ганц биеийг хайрлах чадвартай хүний амнаас гарах уран сайхан найланхай үгсийг өөртөө тусгаж аваад ч хэрэггүй. Түүнээс чамайг хайрлах хайрыг хүлээгээд бүр дэмий өөрийгөө л хуурсан хэрэг болно. Учир нь тэр хүний амнаас нь гарж байгаа үгс болгон зөвхөн түүний эрх ашгийн төлөө байдаг ба амьдрал дээр хэлсэн үг хийсэн үйлдэл 2 нь зөрөх тэр л мөчид та болон өөр хэн нэгний сэтгэл зүрхэнд хар толбо асгарсан бэх шиг үлдэх болно. 
Эдгээр өөрөөсөө өөр хэнийг ч хайрлахыг мэддэггүй хүмүүсийг бас дотор нь гүн хэлбэрийн дундаж хэлбэрийн мөн бусдыг бага ч атуга хайрлаж сурж байгаа гэж 3 ангилан болно. Мэдээж ямар түвшинд уг хүн хамаарагдаж байгаагаас шалтгаалан тухайн хүний гаргах зан авирын хир хэмжээ нь ялгаатай байна. Гэхдээ нэгэнт л өөрийгөө хайрлаж байгаа хүнд нийтлэг зан чанар 
байх ба үүнд өөрийгөө төгс хэмээн итгэж бусдаас дээгүүр тавих, аливаа материаллаг зүйлийг бусадтай хуваалцах болохоор яс нь хавталздаг, өөрийн сэтгэл ханагар бол бусад нь яаж байна хамаагүй, бусдыг өөрийн ашиг сонирхолдоо ашиглах гэж байнга эсвэл үе үе оролддог, залхуу гээд тоочоод байвал дуусахгүй юм шиг байна. 
Уул нь би гэдэг хүний бодлоор хайр гэдэг зүйл бол агуу тэр дундаа үүнд хязгаар гэж байдаггүй хэмээн итгэдэг авч, энэ ганц өөрийгөө хайрлах хүмүүсийн хайр нь зөвхөн өөрийгөө хайрлах хүрээнд хүчээр хязгаарлажээ. Иймд эдгээр хүмүүсээс амьдралын алхам тутамд асуудал салдаггүй. Амьдралын алхам гэж юугаа донгосоод байгаа юм болоо. Энэ бол өдөр тутам та бидний өмнө тулгарадаг даваанууд гэхдээ энэ даваанууд зөвхөн хүн хоорондын харьцаанаас давалгаалдаг юм. Та зүгээр л хэн ч байхгүй ямарч ажил байхгүй бас юу ч байхгүй өрөөнд сууж байна гээд бодоод үздээ. Та ганцаардлаас өөр юуг мэдэрч байна. Энд зөвхөн ганцаардал л таны даваа. Танд өдөр бүр учрах асуудлууд хүний нийгмийн харилцаа үйл явдалын дунд үүсдэг гэдгийг ойлгосон байхаа гэж итгэж байна. Харин өөрийгөө л хайрлах тэнхэлтэй эдгээр хүмүүсийн гаргах зан авирт бусад хүмүүс бүр байгаль эх хүртэл тэвчиж чаддаггүй дургүйлэхдэг. Таны голын хажуугаар хаясан дүүрэн хог новш, ургасан хөөрхий хэдэн бургас хайлаасыг
нь тасдах зэргээс болж ил жишээ болсон Хатан Туул гол маань яаж байгааг би энд дурдах илүүц биз.
Ахархан хязгаарлагдмал хайрыг ургуулдаг хүннэнцэр та үр хүүхдээ энэ нутаг усанд амьдрана гэж бодож хайрлахгүй юмаа гэхэд маргааш та өөрөө тэр усыг ууна гэдэг үүднээснь ядаж байгаль эх нутгаа жааханч гэсэн хайрлаач хэмээн би гуймаар байна.

Миний бичвэрүүд таалагдаж байвал сурталчилгаан дээр нэг дарж тус хүргээрэй.  Орлого нь нүдэндээ нулимстай жаахан хүүхдүүдэд зориулагдана.

Эдгээр хүмүүсийг яах вэ гэжүү? Та тэдний нэг болохыг хүсэхгүй байгаа бол ядаж битгий тэднийг үзэн яд бас хараа. Тэдэнд өөрчлөгдөх боломж хэрэгтэй. Та бид миний энэ сэдвийг уншисанаар ухамсарлаж бас ухаарч байгаа бол хамтаа нэгдэн тэр боломжийг нь хамтдаа бүтээцгээе л дээ. Тэдэнд өөрчлөгдөхөд ухаарал бас орчин 2 хэрэгтэй. 
Ухаарал гэдгийг тэдэнд амьдрал заана. Ядаж тэд нэг удаа ч болон цор ганцаараа 1 сар амьдраад үзээсээ. Найз нөхөд, хамаатан садан, гэр бүл гэж тэр дундаа хүн хүнтэйгээ байна гэдэг ямар их аз жаргал болохыг бага ч гэсэн мэдрэх болно. Би тэгнэ гэдэгт итгэж байна.
Орчин гэдэг нь та, би, бас тэд. Та бид үзэн ядаж үглэж суух биш өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе л дээ. Далайд Дусал нэмэр шүү дээ. Би нэг дусал нь болъё, та бас нэгэн дусал болж надтай нэгдээч. Бид бага багаарч гэсэн олшрох тусмаа нэг л өдөр далай болно. 
Их далайг бий болгоё, их далайд тэд ч гэсэн бага багаар өөрчлөгдөнө. Социализмаас Ардчилалруу шилжсэн шиг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд орсон шиг, шашинаас шашингүйруу дараа нь шашинт нийгэмд орсон шиг бүгдээрээ давалгаалъя.
Биднийг итгэл алдарч шантрах цагт бидний их далай ширгэнэ.



Үргэлжлэл дараагийн дугаарт

3 comments:

  1. Гоё бичсэн байна. Үнэхээр том сэдэв гэхэд эхлэл нь сайхан болж. Дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээж байя :)

    ReplyDelete
  2. yooo goy unen tas agaa ta shuu mash ih taalagdlaa

    ReplyDelete