Saturday, July 3, 2010

Хүчилтөрөгчтэй танилцъя

За энэ удаа чөлөөт цаг гэсэн буландаа нэг хөөрхөн бичлэг үзсэнээ орууллаа. Хүчилтөрөгчийн бусад элементүүдтэй хэрхэдэгийг их хөөрхөн анимэш нь хэлбэрээр тайлбарлажээ. Яахав англиар тайлбар нь яриатай байгаа болохоор би халит хулит орчуулаад шивээд оруулчихлаа. уншингаа үзээрэй. 

Сурагчидаа өнөөдөр бүгдээрээ хүчилтөрөгчийн(O) талаар суралцах болно. Үелэх системийн дугаар 8-д орших атомын масс нь 16тай сурагч бол хүн бүхэнтэй нийтэч нэгэн билээ. 


Их завсарлагааны цаг боллоо. Түүнийг цэцэрлэгт найз нөхөдтэй болох гэж оролдож буйг хэдүүлээ харцгаая.
Энд эргүүлэг дээр гели(He) ганцаараа байна. Түүнд хангалттай хүч байхгүй байна , тиймүү? Магадгүй хүчилтөрөгч түүнд туслаж чадах юм билүү. Харж байна уу хүүхдүүдээ. Хүчилтөрөгч гелитэй яг л 2 соронз шиг түлхэлцэж байна. 
Хмм Гели өөр газар очиж тоглохоор дээш хөөрж байгаа харагдах юмдаа. 
Энд хүчилтөрөгч төмөртэй(Fe) найзууд болсон харагдаж байх чинь ээ. Харамсалтай нь тэд хамтдаа удаан тоглож чадахгүй юм шиг байна. Хүчилтөрөгч нь ихэнх металуудад нөлөөлдөгийн адилаар төмрийг зэврүүлээд орхилоо. Хөөрхий хэн нэгэнд тусламж хэрэгтэй боллоодоо. 
Хүчилтөрөгч маш хурдан нэг найзтай болжээ. Тэр одоо баритай(Ba) хамт тоглож байна. Гэхдээ тэд энэхүү пуужин пээр анхааралтай тоглохгүй бол болохгүй нь. Учир нь хүчилтөрөгч нь баритай нэгдэн хөдөлгүүрийн шаталтыг дэмжихэд хамгийн их нөлөө үзүүлэгч юм. Бариг мөн тэнгэрт сүртэй гоё том солиут буудуулж дэлбэлэхэд хэрэглэдэг байна. 
Битгий гунигла хүчиlтөрөгч минь. Магадгүй устөрөгч(H) чиний найз болж болох юм. Хардаа ямарч муу зүйл болохгүй байна шүүдээ. Гэхдээ... хоёрдогч устөрөгч иртэл бүх зүйл зүгээр... Хүчилтөрөгчийн хувьд ийм л байна. Дараагийн дугаарт бид Агаар мандалд байх гели-гийн тухай авч үзнэ. 2H2+O2=2H2O(ус)

5 comments:

  1. dajgui ymaaa
    iim ym yaj setgeed bn aaa

    ReplyDelete
  2. хэхэ миний сэтгээд байх юу байхавдээ хө. энэ анимэшнийг ямар би хийсэн бишдээ хө. зүгээр л өөрийн сонирходог мэдэрдэг хийдэг зүйлсээсээ л хүмүүстэй хуваалцаж байнаа

    ReplyDelete
  3. yup Дажгүй юм байна шүү

    ReplyDelete
  4. draachin hicheeliig n huleej baiy :D

    ReplyDelete