Showing posts with label Videos and Photos. Show all posts
Showing posts with label Videos and Photos. Show all posts

Friday, August 27, 2010

Болгоомжтой жолоо барья!!!

ДАРААХИ БИЧЛЭГҮҮД ТАНД НЭГИЙГ БОДОГДУУЛАХ БАЙХАА. ЖОЛОО БАРЬДАГ НЬ БОЛГООМЖТОЙ ЖОЛООДООРОЙ!!! БАРЬДАГГҮЙ НЬ ЖОЛООЧДОО ШААРДЛАГА ТАВИАРАЙ!!! ТҮРХЭН ЗУУРЫН САГСУУРАЛ ХӨӨРӨЛ БОЛГООМЖГҮЙ БАЙДАЛ ЯМАР ИХ ГАЙ ЗОВЛОН ДАГУУЛАХЫГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ!!!

Saturday, August 21, 2010

Топ 10 фактууд

Ойрд ердөөсөө чөлөөт цагийн буландаа юм хийсэнгүй. Тээд ч шалтаглахад ойрын хэдэн ажил жаахан ихдээд блогдоо цаг зав гарагж бас чадсангүй. Өнөөдөр нэг хөөрхөн бичлэг хийлээ. Энэ бичлэгт хүмүүсийн амьдралд тохиолдсон 10 шилдэг фактуудыг багтаасан ба үзэхэд их хөгжилтэй юм. Хөгжилтэй ч гэсэн зарим нэгээс нь сургамж авж болгоомжлол гэдэг юмыг сурж авах нь зүй болов уу. За ингээд хэдүүлээ бичлэгээ үзэж хамтдаа инээе.

Thursday, August 5, 2010

Галаар наадъя

За өнөөдөр хэдүүлээ жаахан галаар нааднаа. Тиймээс жаахан хүүхдүүд нас биенд хүрсэн хүний хараа хяналтаас гадуур доорхи туршилтыг хийхийг хатуу хориглоно. Танин мэдэхүйн булангаараа жаахан ойр зуур эргэн тойронд байдаг зүйлсээ шинжлэх ухаантай холбож сурнаа хэдүүлээ. 

Өнөөдрийн бидний туршилтанд нэг ширхэг лаа болон жүржийн шинэхэн хальс хэрэгтэй. Яагаав өнөө оранж гэдэг улбар шар өнгөтэй жимс. гол нь хальс нь сайн шүүлслэг байх тусмаа таны туршилт амжилттай болно шүү. 

Saturday, July 3, 2010

Хүчилтөрөгчтэй танилцъя

За энэ удаа чөлөөт цаг гэсэн буландаа нэг хөөрхөн бичлэг үзсэнээ орууллаа. Хүчилтөрөгчийн бусад элементүүдтэй хэрхэдэгийг их хөөрхөн анимэш нь хэлбэрээр тайлбарлажээ. Яахав англиар тайлбар нь яриатай байгаа болохоор би халит хулит орчуулаад шивээд оруулчихлаа. уншингаа үзээрэй. 

Сурагчидаа өнөөдөр бүгдээрээ хүчилтөрөгчийн(O) талаар суралцах болно. Үелэх системийн дугаар 8-д орших атомын масс нь 16тай сурагч бол хүн бүхэнтэй нийтэч нэгэн билээ. 

Thursday, June 17, 2010

FIFA 2010 World Cup Concert (partly)

Дэлхийн хөл бөмбөгийн аварга эхлээд хэд ч хоночивдоо... тэгтэл би гэдэг хүн нээлтийнх нь концертийг нь ч үзээгүй сууж байдаг. Надтай ижил үзээгүй үзэх юмсан гээд явж байгаа нөхдүүддээ зориулаад блогоороо дамжуулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад болж буй Хөл бөмбөгийн Дэлхийн аваргын арга хэмжээнд зориулсан концертын зарим хэсгээс нь хүргэж байна. John Legend-ийг эс тооцвал бусдыг нь мэдэхгүй Африкийн сонин сонин дуучид байсан тул түр киклэлээ. Тэдгээр "орок" залуучуудыг сонирхож үзмээр байвал бичлэгийн төгсгөлд линкийг нь орууллаа...

Sunday, June 13, 2010

Хөл бөмбөгийн ДАШТ-н Цагийн хуваарь ханын цаас

Ханын цаасан дээрээ хөл бөмбөгийн цагийн хуваарийг зоочихвол ком-ынхоо ард сууж байгаад дуртай багаа хэзээ тоглохыг нь үзээд хөгжөөн дэмжчүүл амар санагдаад хийснээ та нартай хуваалцая. Цагийн хуваарийг нь монголынхоор тохируулж зоосон байгаа. Мөн www.smile.mn/forum дээр тавигдсан Excel дээр бүгд дэлгэрэнгүйгээрээ байгаа мөн монгол хэл дээр болохоор хэвлэж гаргаад үзсэн тоглолтоо бүртгэж явахад хялбар хэлбэрээр хийгдсэн байсан.

Thursday, June 10, 2010

Wavin' Flag- Fifa World Cup 2010 Song/Young Artists For Haiti

Энэхүү дуу нь 2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд зориулагдаж гарсан дуу авч сайн үйлийн аянд зориулж Гайти-гийн ядарсан ардад хандив босгохоор залуу уран бүтээлчид ахин хамтарч эгшиглүүлсэн байна. Эдгээр 2 дууг дууны үгнийх нь хамт орууллаа. Таалан болгоо.


Saturday, June 5, 2010

Мэдэгдэл (Statement)

Ихэнх уншигчид монгол хүмүүс байгаа тул би бичлэгүүдээ удаахгүйн үүднээс монгол дээр бичихээр боллоо. Хангалттай хэмжээний сэдэв оруулсан үедээ англи хэлрүү хөрвүүлэхээр шийдэв.

Starting from now on, all posts will be written in Mongolian due to lack of posting time. Another reason is that my current statistics says that all readers are Mongolian. Therefore, all posts will be translated into English once I have many posts.