Статистикийн судалгаанаас vзэхэд хvн төрөлхтний нойрсох хугацаа жил ирэх тусам хором хормоор багассаар байгаа гэнэ. Ялангуяа сvvлийн хорин жилд хvний унтах цаг хугацаа 30 минут багасчээ.
Vvнийгээ дагаж нойргvйдлийн шалтгаанаар сэтгэл зvйчид хандах хvмvvс ч олширсон байна.
Тухайлбал, таван хvн тутмын нэг нь жилдээ бvтэн нойроо алддаг аж. Энэ талаар Швейцарийн эрдэмтэд судалгаа явуулахад телевизорын өмнө хамаг цагаа өнгөрөөдөг ганц бие хvмvvс, шөнийн ээлжийн ажилтай хvмvvс нойргvйдэлд илvv өртдөгийг баталжээ.
“Та яах гэж нойрсдог вэ?” гэж асуувал олон хvн амрах, алжаалаа тайлах гэж хариулах байх. Гэвч хvн нойрсож алжаалаа тайлахаас гадна байгалийн зөн совингоороо энерги эрч хvч авах, дархлаагаа сайжруулах гэж нойрсдог ажээ.
Нойр алдахыг эрдэмтэд амиа хорлохтой адил гэдэг нь ч бас учиртай. Учир нь насанд хvрсэн хvн нэг шөнө нойргvй хоноход цусан дахь хавдрын эсрэг vйлчилдэг дархлалын эд эсvvдийн тоо гурав дахин буурдаг байна. Ер нь хvн өдөр доод тал нь зургаан цаг унтах ёстой аж.
Маргааш хийх ажил тань бодогдоод байвал цаасан дээр бич.
Хэрэв таны нойр хулждаг бол доорхи зөвлөгөөнд хэрэгжvvлээд vзээрэй
Нойр хvрмэгц л унтаж бай. Нойр тун хурдан хугацаанд сэргэчихдэг учраас бvх асуудлаа мартаад орондоо ороорой.
Хэрэв маргааш хийх ажил тань бодогдоод байвал шууд л цаасан дээр бичиж орхи.
Хэт ядраагvй бол өдөр унтах гэсний хэрэггvй.
Унтахаасаа 5-6 цагийн өмнө биеийн тамирын дасгал хийж занш. Мөн унтахаасаа дор хаяж гурван цагийн өмнө оройн хоолоо зооглохоо мартав.
Эмчийн зөвлөгөөгvйгээр нойрсох, тайвшруулах эм хэзээ ч бvv хэрэглэ. Vvний оронд зөгийн балтай, шоколадтай сvv уух нь vр дvнтэй аргын нэг юм шvv.
Оройн хоолныхоо цэсэнд нvvрс ус их агуулсан, уураг багатай гоймон, төрөл бvрийн жимс, талх зэргийг оруулаарай. Нvvрс усанд агуулагдсан бодисууд хvнийг нойрмог болгож эд эсийг нөхөхөд чухал.
Нойр ихтэй над мэтэд тун тааламжтай мэдээ, зөвлөгөө байна. Их унтлаа гэж зэмлэх дуртай нойр багатангуудад уншуулья байз.
ReplyDeleteУчир нь насанд хvрсэн хvн нэг шөнө нойргvй хоноход цусан дахь хавдрын эсрэг vйлчилдэг дархлалын эд эсvvдийн тоо гурав дахин буурдаг байна
ReplyDeleteЭнэ ч бараг үнэн шүү
This comment has been removed by the author.
ReplyDeleteheregtei zuvluguu bn tnx, bas dajgui blog bnaa :D
ReplyDelete