
Дэнвэр мэдээ-ээс
Юмс бол өөрийн гэх биегүй учир үргэлжид мөнх орших боломжгүй юм. Ертөнц дээрх бүх юм нөхцөл бүрдсэнээр үүсч бүгд өөрчлөгдөж байдаг. Юмс бол зүүд зэрэглээ шиг цаг үргэлжид хувьсч, өөрчлөгдөж байна. Энэ утгаар нь авч үзвэл юмс мөнхийн өөрчлөлтөнд оршино.
Өөрийн үйлдсэн сайн үйлийн төлөө ч сайрхалгүй, ер нь юунд ч бүү татагд. Хүн хүслийн урсгалд эзлэгдэхээс зайлсхийхийн тулд юуны өмнө шунах, шохоорхох сэтгэлийг таслах хэрэгтэй. Байгаа байхгүй, гадна дотно, сайн муу, зөв буруу аливаа юманд татагдахгүй байх ёстой. Хэрэв хүн юманд татагдан автаж эхэлбэл яг тэр мөчөөс эндүүрлийн ертөнц эхэлдэг.