Дэнвэр мэдээ-ээс
Юмс бол өөрийн гэх биегүй учир үргэлжид мөнх орших боломжгүй юм. Ертөнц дээрх бүх юм нөхцөл бүрдсэнээр үүсч бүгд өөрчлөгдөж байдаг. Юмс бол зүүд зэрэглээ шиг цаг үргэлжид хувьсч, өөрчлөгдөж байна. Энэ утгаар нь авч үзвэл юмс мөнхийн өөрчлөлтөнд оршино.
Өөрийн үйлдсэн сайн үйлийн төлөө ч сайрхалгүй, ер нь юунд ч бүү татагд. Хүн хүслийн урсгалд эзлэгдэхээс зайлсхийхийн тулд юуны өмнө шунах, шохоорхох сэтгэлийг таслах хэрэгтэй. Байгаа байхгүй, гадна дотно, сайн муу, зөв буруу аливаа юманд татагдахгүй байх ёстой. Хэрэв хүн юманд татагдан автаж эхэлбэл яг тэр мөчөөс эндүүрлийн ертөнц эхэлдэг.
Шунал нь хүн өөртөө аятайхан санагдсан юмаа хармагц хүслээ гүйцээх юмсан, эзэмдэх юмсан гэсэн буруу хүсэл даамжирахад үүсдэг.
Уур бол өөрийн санаанд таалагдаагүй юмаа хараад өөрийн дур хүсэлд тааруулж захирах гэсэн буруу сэтгэлд автсанаас үүсдэг.
Мунхаг гэдэг бол хүн өөрийн бүдүүлгээс болоод юуг хийвэл зохистой, юуг хийхгүй байх нь дээр вэ гэдгийг мэддэггүйгээс үүсдэг.
Буруу үзэл гэдэг нь буруу сургаалын хар гайгаар юмыг буруу сэтгэнэ гэсэн үг.
Шунал, уур, мунхаг гурвыг энэ ертөнцийн гурван хор гэж нэрлэдэг. Шуналын гал бол өөрийн хүсэлд чөлөө өгч ухаанаа гээснээр хүнийг шатаадаг.
Мунхаг бол буртагт санаанаас үүснэ.
Шуналын сэтгэл багадахгүй, түүнийг зайлуулах туйлын хэцүү. Уурын хилэнц их боловч түүнийг зайлуулах хялбар. Мунхагийн хилэнц тун их бөгөөд түүнээс хагацах маш бэрх.
Ийм учраас хүмүүс өөрт нь аятайхан санагдсан юмаа үзэж харахдаа зөвөөр сэтгэж, өөрт таалагдаагүй юмаа харахдаа мөн тэсвэр гарган зөвөөр сэтгэн, энэ гурван галыг унтрааж, үргэлж зөвөөр сэтгэж байх ёстой. Хэрэв хүн зөв, цэвэр, ариун, сэтгэл харамгүй бодь сэтгэлийг агуулж явбал ертөнцийн шунал тэдэнд байх газаргүй болно.
Хомхой сэтгэл гэдэг нь ертөнцийн шуналын эхлэлийн эхлэл бөгөөд бусад бүх хүслүүд түүнээс үүдэн гарсан байдаг. Хомхой сэтгэл нь алив сайн сайхан бүгдийг залгиж устгадаг шулам мөн.
Хомхой сэтгэл нь өнгөт цэцэгсийн дор нуугдсан хорт могой адил, өнгөтэй үзэсгэлэнтэй бүхэнд дурлагсадыг хордуулна.
Ертөнцийн шуналаас болж хүн муу үйлийг хийдэг. Муу үйлийнхээ хэрээр зовдог. Ертөнцийн шунал, муу үйл, зовлон энэ гурав бол эцэс төгсгөлгүй эргэх гурван хүрд мөн. Энэ хүрдний эргэлтэнд эцэс төгсгөл гэж үгүй.
Thanks man, martsanyg sanuulsand
ReplyDeleteМань ч бас аймар ууртай шүү. ОГЦОМ уур бол хэнд ч хэрэггүй хогийн зүйл байгаан би жоохон тийм ааш гаргах тал ажиглагдаад байгаа. Засаж байгаа нь саашаалтай хэнд ч хэрэггүй юм мань нь биччихлээ :p Бу
ReplyDelete