Wednesday, September 8, 2010

Би мэдэрч байна...

Классик буюу сонгодог хөгжим гэхээр л зарим нэг нь бөөлжис нь цутгаж байна уу айн хэхэ. Үнэндээ нийгэмд сонгодог хөгжим сонсдог хүн цөөхөн гэдгийг сайн мэдэж байнаа. Гэхдээ та сонсдогч бай үгүй ч бай тавхан хоромыг миний энэ бичвэрт анхаарлаа хандуулвал би их баярлах байна. Би гэдэг хүн төрөхөөсөө л сонгодогоор амьсгалаад явчихсан хүн бишээ. Хип Хоп, Р энд Б, Рок Поп, Страд, Транс бүр Зохиолын дуу хуур гээд ер нь бүх л хөгжмийн урсгалыг төвөгшөөлгүй сонсдог нэгэн. Гэхдээ энэ бүгдээс би сонгодогийг онцолдог болчлоо. Чухам ягаад та бүгдийн адил хип хопоо эсвэл алтернатив зэрэгээ үнэнчээр сонсоод доргиод явахгүй сонирхолоо өөрчлөчихвөө.
За би та нарт шалтгаанаа бас сонсоод юу мэдэрдэг яадгаа товч бөгөөд тодорхой тайлбарлахыг хичээе.
Та бүгд миний тавьсан энэ хөгжимийг сонсоод үз. 
Та ч эхлүүлэнгүүтээ унтах гэж байгаа байлгүй. Гэтэл над шиг бүр сэргээд шимтэн сонсох нэгэн байхыг би бас үгүйсгэхгүй ээ. Энэ Авэ Мариаг сонсох тэр үед би маш их амар амгаланг мэдэрдэг. Миний дотор халуу шатаж нүдэнд минь баярын нулимс хурдаг. Би хэн нэг удаан уулзаагүй би маш их санадаг тийм хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Дуучныхан амнаас гарах авиа бүр нь нэгд нэгэнгүй зүрхний минь лугшилтыг удирдах шиг болдог. Би нүдээ анихад энэ биенээсээ гараад явах шиг болж тээр тэр тэнгэрт дүүлэн нисэж хамгаас хүсэж санаж байсан тэр л хүнтэйгээ уулзахаар тэмүүлэн нисэх шиг болж тэр хүн маань наран мандах тэр л зүгт намайг угтан харуулдаж зогсох шиг болдог. Санаа зовох ямарч зүйл байхгүй чи юу ч бодохгүй өвчин зовлон уйтгар гуниг алийг нь ч үл мэдрэн зүгээр л амар амгалангуйгаар эрх чөлөөт тэнгэр инээмсэлэл дүүрэн дүүлнэ.
Хайртай санан хүлээсэн тэр хүнийгээ түр хугацаанд ч гэсэн алсаас барааг нь харна. Энэ бүхэн аз жаргал биш гэж үү. Би ийм л нөхцөлд өөрийгөө амьдарч байгааг хүн гэдгийг илүү их мэдэрдэг. Сонгодог хөгжим энэ миний мөрөөдлийн төсөөллийн ертөнцийг бүтээхэд тусладаг. Тиймээ би мөрөөдлийн ертөнцөд аялдаг зугаалдаг. Энэ бол миний бясалгах арга барил. Би төсөөллийн ертөнцөө бодит болгохыг хүсдэг тэмүүлдэг. Тийм өдөр ирнэ гэдэгтээ бат итгэлтэй ч байна. Миний ертөнц бол үлгэрийн ертөнц гэхдээ бодит болох ертөнц.


Би товчхондоо ийм зүйлсийг энэ хэдхэн минутын хөгжимнөөс мэдэрдэг. Гэхдээ би энэ мэдрэмжээ дэлгэрүүлж бичвэл бүхэл бүтэн 3, 4 бүр 5 бичгийн цаас ч багадна. 

Сонгодог хөгжмийн хүний биеийн жингийн 60 хувийг бүрдүүлдэг усны молекулд үзүүлэх нөлөөг ярих илүүц биз. Хэрвээ дуулаагүй нэгэн байвал миний бичсэн http://bookokoworld.blogspot.com/2010/06/blog-post_11.html ийшээ ороод сонирхоорой. 
Энэ бүгдийн эцэст олон хөгжмийн дундаас сонгодог хөгжмийг онцлох бас нэг шалтгаан бөгөөд миний өөрийн олж мэдэж ойлгосоноор сонгодог хөгжим хүний тархийг хөгжүүлж задлаж өгдөг гэж бодож байна. Учир нь энэ хөгжмийг ойлгоход хэцүү ойлгох гэж толгойгоо ажилуулна гэдэг бас нэг тархины дасгал болж байна. Та ойлгох гээд мэдрэх гээд нэг үзээрэй. Тэр үед та энэ хөгжимийн төрөл ямар агуу бөгөөд тансаг болохыг харах болно. 

2 comments:

  1. Классик гэхээр яагаад бөөлжис цутгах гэж, харин ч өөр юм сонсох хэцүү байдаг шд. Сонсч байхдаа мэдэрдэг мэдрэмж чинь таалагдлаа. Классик классикаараа үлдэж, бусад нь бороо мэт арилна л гэж бодож байна даа.

    ReplyDelete
  2. maria callas bolon beyonce giin ave maria-g sonsoh durtai...ballet duuri hiiliin aylguu geed buhii l zuil tsaanaa neg l tengerleg bhiim daa...

    ReplyDelete