Sunday, May 30, 2010

Inference of patience part 2 (Тэвчээрийн гаргалгаа 2-р хэсэг)

You are starting to build your ladder. Completing your ladder may take one, two, and three days, or two to three months, or it may be about three to five years. Or you will spend your whole life. Surely, growing ladder one brick by one brick will bring you closer to the window moment by moment. At same time, the window slowly goes away from you. The window will never stop. Constructing ladder is not easy work. You, with your hands, have to carry bricks and cements little by little but no crane and no mechanics. You may get exhausted and you need a rest. You start to pity yourself by thoughts like; I have done a lot of work; tried so hard; I should be awarded to rest; I am honored to receive this respect. You are the decision maker to yourself there but no any bosses. Now, you’ve given permission and began to rest awhile. You are lying down on the ladder, starring at up, and dreaming. You are proud of your work. Then, you looked around, and noticed that fog has gone, and darkness got moonlight. You may see some people around who hasn’t found its’ window yet, then, you would feel proud of yourself and happy you are not like any others. Please, hold a moment and check down of your ladder. 

You have forgotten that you are building heavy ladder on swamp. Your ladder very slowly sinks, and the window slowly goes away. If you don’t notice it, you will obviously get back where your first brick was. Luckily, you realized, and understood that you cannot rest. You quickly stood up and rushed to your work. The ladder is getting higher and higher and the window is getting closer and closer. Also, the ladder is sinking slowly.

Та шатаа барьж эхэллээ. Нэг, хоёр, гурван өдөр. Нэг хоёр гурван сар. Магадгүй та бүр нэг хоёр гурван жил. Эсвэл бүр насаараа ч энэ шатыг барьж мэднэ. Та эхний тоосгоо өрж эхлэн шатыг дээш өндөрсгөх тусам мэдээж та цонхонд ойртоно. Мөн ижил, цонх бага багаар холдоод л байна. Цонх аажим аажимаар холдохоо хэзээ ч зогсохгүй. Шатыг барих ажил хүнд хэцүү. Өндөрсөх шат өөд та тоосгоо бас шавраа бага багаар нь л зөөнө. Мэдээж кран өргөгч зүйл гэж огтоос байхгүй. Та мэдээж ядрана. Танд амралт хэрэгтэй. Таны толгойд та өөрийгөө тайтгаруулж аргадаж өрөвдөж эхэлнэ. Ийм их ажил хийлээ, хичээлээ, тэслээ одоо нэг удаа амарахад юу нь болохгүй гэж, би ингэх гавьяа байгуулсан хүн гэх зэрэг бодлууд тархинд тань эргэлдэж эхэлнэ. Энд зөвхөн та л өөрөө өөртөө дарга. Та нээрээ ч тийм юм уу гээд шатан дээрээ нэг сайхан дээш харж хэвтээд амралтыг өөртөө олголоо. Сайхан зүйл мөрөөдөөд л бодоод л гэдсээ илээд л сайхан амарч байнаа. Хийсэн зүйлдээ их сэтгэл хангалуун байнаа бас. Эргэн тойрноо ажлаа. Мананч алга. Тас харанхуйч бас биш юмаа. Хажуу ойр тойронд чинь өөрийнхөө цонхоо ч олоогүй яваа нөхдүүдийг хараад их л бахархалтайгаар би ч өөр хүн юмаа эд нар шиг л биш хэмээн дотроо баясна... та түр азнаад доошоогоо нэг хардаа. Таныг амарч байх зуур хөөрхий өнөө барьж байгаа шат тань зөөлөн намгархаг хөрсрүү аажим аажимаар шигдэж байх вий. Бас цонх холдоод л. Та үүнийг анзаарч чадахгүй бол хүнд болсон шатаа намагт живүүлсээр анх нэг ширхэг тоосго тавиж байсан байрандаа ирнэ. Азаар та олоод харлаа. Шигдэж байна гэдгийг ухаарлаа. Та сандран хурдан гэгч нь босоод шатаа үргэлжлүүлж барьж эхлэнэ. Шат өндөрсөсөөр л... цонх алгуурханаар ойртоно. Бас шат шигдсээр л...

Your ladder has grown. You take a breath-break and checked around. Then, you may see people who are building their own ladders that are high as your ladder the time of your first break. Some of them are working enthusiastically, and some are resting. You have never known these much people do same work you’re doing. And you understood that you are not the only one. Suddenly, you’ve got an idea to build ladder easily and quickly that constructing ladder together while there are many of people who has same purpose. Then, you quickly run down. You found one person in the dark, and told him your idea but he knows nothing about the ladder and even the window. You were stunned and continued running. Luckily, you found one who has same idea and same reason with you but his ladder is much higher than yours. You two got know each other, and came to his ladder. You and he picked up some bricks and walked up to ladder but you will notice that there is no window in a direction to the end of the ladder. You’ve got puzzled, and questioned to your comrade: Where is the window? He replies: up there, right straight to the end of the ladder. You were just shocked by seeing nothing, and changed your view around. Far away in the sky, you see lightning window that is yours. Only this time, you may understand that everyone has different window and different ladder. There is no any two are same in this world like everyone has unique finger print.


Таны шат ч хөөрхөн өндөр болж ирлээ. Та түр амьсгаа аван эргэн тойрноо нэг ажиглалаа. Тэгтэл эргэн тойрон таны амарч байсан үеийнхтэй ижил хэмжээний шат босгосон агаад зарим нь амраад л зарим нь ажиллаж байгаа зөндөө хүмүүс байх юм. Та урд нь ийм хүмүүс байдаг гэж мэдэж харж байгаагүй болохоор их гайхаж бас ганцаараа шат барьж байгаа нэгэн биш гэдгээ ухаарна. Гэтэл таны толгойд хүн л болсон хойно хялбарчилаж залхуурах санаатай бүгдээрээ ингэж шат тус тусдаа барьж байхаар хамт барьвал амар гэсэн бодол төрлөө. Та яааравчлан шатнаасаа бууж гүйлээ. Харанхуй манан дунд та хэн нэгэнтэй тааралдаж санаагаа хэллээ. Гэтэл тэр хүн чиний юу яриад байгааг тэр тусмаа бүр цонх гэж юу вэ гээд л чамайг гайхав. Чи мэл гайхаж ахин цааш гүйлээ. Өөр нэг хүнтэй тааралдав. Чи санаагаа хэллээ. Азаар тэр хүн цонх гэж мэддэг шатаа бариад эхлэчихсэн тэр тусмаа чамаас илүү өндөрийг барьчихсан чамтай ижил хамтрагч хайгаад явж байхыг чи олж мэдэв. Та хоёр сайхан танилцаад тэрний шатыг үргэлжлүүлж барихаар хоёул шатруу очлоо. Тэр ч хэдэн тоосго аваад чи ч хэдэн тоосго аваа дээш өөд мацлаа. Алхаад л байж. Чамд тэр шатны чигт нэгч цонх харагдахгүй байна гэнэ. Чи гайхаад найзаасаа цонх хаана байнаа гэтэл найз нь шатны чигт “тэр л байна шүү дээ” гэх юм. Чамд юу ч харагдахгүй байгаа тул чи зогь тусан эргэн тойрноо ажлаа. Гэтэл шатнаас их холоо өндөрт нэг цонх байна. Сайн ажаад байсан өөрийнх нь анх харсан тэр л цонх. Энэ л үед та хүн хүний хүрэх цонх барих шат ондоо гэдгийг ухаарна.

You run fast as you can to the ladder. You may face people; those are willing to talk with you; those have lost their ladder, or even haven’t found the window yet. But you wouldn’t stop because you already understood that your ladder is sinking at same time. When you reached the ladder, it has already sunk a lot. Here, you can decide that to continue or just give up but please, try to hear the voice of your heart, whether your wish and desire are still there!

Time passes, ladder grows. You are so tired but there is still a long way to reach the window. You feel that your body couldn’t handle anymore. Your ladder is much higher now. You see around. Darkness and fogs are gone already. Morning glory shines. You see no people who you’ve seen earlier but people who you’ve never seen. Some of them are working hard but some are tired and sleeping. You look down. You may notice that there are people whom you saw. Suddenly, you see your comrade is still running around trying to find another comrade. You wanted to help him by telling truth you know, and shouted aloud but he doesn’t stop a single moment. Then, one old man, from beside you, shouted to you: shouting to them is meaningless. They could never hear us even we shout louder because there is a wall between our mind and wisdom. In another word, they haven’t seen and felt what we have done. Only their window and ladder will bring them up here. Only their wish and faith could help them down there. Then, you starred old man with full of confusion, old man said: I have spent too many years to build this ladder. That is why I know many things in this world. Then you questioned with full of puzzled eyes because you may be built current ladder 3 to 4 months: Why so long? Old man replied: too many ladders have gone, too many chances to reach the window have lost… then he started to drop tears.


Та сандран буцаж шатруугаа хар хурдаараа гүйлээ. Замд чамтай ярилцаж танилцаж уулзаж суух гэсэн цонхоо олоогүй, шатаа живүүлчихээд гутарч суугаа олон хүн хоргооно. Чи тэнд саатахгүй. Учир нь чиний барьсан шат живж байгаа гэдгийг аль хэдийнэ ухааржээ. Хар хурдаараа гүйсээр шатан дээрээ иртэл шат чинь нилээн доошоо живжээ. Чи шүд зуун хэдэн тоосгоо аваад үргэлжлүүлэх эсвэл хаяхаа өөрөө л мэднэ. Гэхдээ та өөрийн дотоод сэтгэлээ нэг сонсоод үз. Таны хүсэл итгэл 2 чинь байна уу гээд шалгаад үзээрэй.

Цаг хугацаа өнгөрсөөр л чи барьсаар л. Чи маш их ядарна. Цонх хүрэх болоогүй хол байдаг. Чамд цааш явах тэнхэл үгүй мэт санагдана. Чиний барьсан шат нилээн өндөр болжээ. Эргэн тойрноо ажлаа. Юун харанхуй юун манан. Үүр цайх мэт гэрэлтэй байх аж. Урд харж байсан бүх шат барьж байсан барьж байгаагүй хүмүүс нэг нь ч харагдахгүй байх юм. Харин огт харж байгаагүй хүмүүс шатаа зарим нь шаргуу барьж зарим нь амарч байх ажээ. Доошоо харлаа. Нилээн доор өнөө урдны харж байсан хүмүүс нь байх юм гэнэ. Нөгөө танилцсан хүн хамтрагч хайгаад л гүйж явах юм. Чи өөрийн олж мэдсэнээ хэлж тус болох санаатай байдаг чадлаараа орилон дуудлаа. Сонсох шинж алгаа. Гэтэл хажуунаас тань настайвтар шат барьж байсан хүн –хүү минь орилоод нэмэр байхгүй ээ. Тэд бидний мэдэрсэн харсан зүйлсийг хараахан үзээгүй болохоороо биднийг яаж орилж хашгарсан сонсохгүй. Бидний болон тэдний орших завсар хоорондын сэтгэлийн ертөнц ондоо болохоор тэгдэг юмаа. Тэдэнд ганцхан тэдний харсан цонх шат 2 л туслаж чадна гэдэг юм байна. Энэ бол танд бас нэгэн ухаарал. Гайхсан харцаар харахад тэр хүн -Өвөө нь энэ шатыг барих гэж явсаар олон олон жилийг ардаа орхилоодоо. Тиймээс энэ бүгдийн талаар би сайн мэднээ гэдэг юм байна. Та ч би ч гайхах нь мэдээж. Та одоо байгаа шатаа магадгүй 3 юм уу 4 сар барьсан атал энэ өвөө гээд л. Өвөөгөөс –Яагаад ийм удаан гэж? асуутал –Их ч олон шат живүүлсэндээ. Цонхондоо хүрэхэд хэдхэн шат дутуу байхад би гэж хүн гээд л нулимс унагав.

Миний бичвэрүүд таалагдаж байвал сурталчилгаан дээр нэг дарж тус хүргээрэй.  Орлого нь нүдэндээ нулимстай жаахан хүүхдүүдэд зориулагдана.

To be continued...
Үргэлжлэл бий...

3 comments: