Wednesday, June 30, 2010

Ижийдээ бичих захиа

За энэ удаа би нэг тэмцээнд орох гэж мутарлаж байсан богинохоон хэмжээний өгүүллэгээ орууллаа. Та бүхэн нэг талаас нь урлаг зохиол гэдэг утгаар нь мэдэрч ойлгоорой. Тээд зарим нэг нь ажил албан дээрээ сургууль цэцэрлэг дээрээ байж хамаагүй уйлаад нулимс унагаад онигоонд орвоо. Өгүүллэг таалагдаж байвал сэтгэгдэл үлдээж найзууддаа блогийг маань хэл хүргэж дуулгахаа мартваа. Таны мэлмий тань тунгалаг байж таалан болгоо.

Ижийдээ бичих захиа

Тэр нэг жилийн тэр нэг намар тэнэгхэн үр нь холоо эрдэм сурахаар явахдаа хоёр хацрынхаа нэгэн дээр үнсүүлээд таныхаа мэлмийд нулимс хуруулан орхисонсон. Тэгтэл харин тантайгаа уулзалгүй хичнээн ч жил болчиховдоо. Цаг хугацаа гэдэг салхинд өнхөрөх хамхуул шиг эргээд байрандаа ирдэггүй өнгөрөөд одох урсгал юм. Та минь муу хүүгийнхээ талаар сонсох гээд нулимс тань зангиран байгаа байлгүйдээ. 
Хүү нь яах вэ, хүний амьдралын жамаар алдаж эндэж л явна. Гэмгүй сэтгэлээр нэгэн охинд сэтгэл алдарч үзлээ. Гэтэл сүүлд нь харин салах жамтай байжээ. Дурлалаас үүдсэн шаналал гашуун гэж жигтэйхэн юмаа, гомдож харамсах сэтгэл тоймгүй их төрөхийг нь яана. Гэхдээ хүү нь бор дарсаар сэтгэлээн аргадаагүй ээ, болчимгүй үйлд автаж буруу хазгай гишгээгүй ээ. Бурханы заасан замыг сүслэж дагая гээд буруу санаж бус буян ерөөж мартлаа. 
Харин хүү нь нэг бус том алдаа хийж хайрт аавыгаа даанч нэг эмзэглүүллээдээ. Хүний дор орж бүү амьдраасай гэхдээ хөөрхий аав минь бүхнээн зориулж, эрдэм ном сайн сураарай гээд дуугүйхэн мөртлөө тодхон, итгэл дүүрэн харцаар “эр хүн болно доо миний хүү” гэж битүүхэндээ намайг ширтсэнсэн. Эрх танхи өссөн мулгуу үр нь энэ бүгдийг эс тунгаагаад, бардам бөгөөд залхуу зандаа хөтлөгдсөөр балагийг тариад гэмшиж сууна. Хоолойд үгс зангираад, хоёр нүдэнд нулимс хатаад, итгэл алдарсан аавыгаа эгцэлж харахаас ичээд, энэ бүгдээ таньдаа мөрлөж сууна хүү тань.


Гадаа цас хайлаад хавар цаг иржээ. Гар гараан хөтлөөд ижийтэйгээ алхах хүмүүст үр нь атаархах юм. Энгэрт нь эрхэлж тэврүүлээд үнсүүлэх үрсийг хараад цээжиндээ бугших бул хар чулууг залгилах хэцүү юмаа хүүд нь.
Тэр жилийн тэр нэг намар нь таныхаа энгэрт тэврүүлээд өрөөсөн хацраа үнсүүлсэн нь эцсийнх байсныг мэдсэнсэн бол муу хүү нь таньдаа үнсэе гээд хүрээд ирэхэд нь үүргэлж цааргалахгүй өдөр бүр өөрөө гүйгээд үнсүүлж байхсансан. 
Тэр жилийн тэр нэг намраас хойш таныгаа ахин харж чадалгүйгээр бурхадын оронлуу үдэхийг гадарласансан бол мулгуу хүү нь таньдаа өдий зэрэгтэй өсөх хүртлээ хэлж амжаагүй гурван үгийг өглөө бүр сэрэхэд нь хэлж байх байсандаа гэж зүүдэндээ хүртэл мэгших юмаа. 
Үлгэрт гардаг шидтэн таараад өрөвдөж надаас хүслийг минь асуувал:
Бурхадын дайтай хайрласан буянт сайхан ижийдээ үнсэлгүй үлдээгээд одсон өрөөсөн хацраа нэг үнсүүлэхсэндээ, өнөд нэг ч хэлээгүй сэтгэлийн үгсээ шивнэхсэндээ.

Ээжээ хүү нь тандаа хайртай. 
MaShiMaRo


Амжиж аав ээжийгээ хайрлацгаая хүмүүсээ...

12 comments:

  1. It was so sentimental..

    ReplyDelete
  2. Өнөөдөр эртхэн харьж ээждээ цайг нь чанаж өгнөө

    ReplyDelete
  3. ii ii ii hairtai ah mini ta ene hedhen ugiig bichih gej hechneen mulimas gargasang chin medej bna bi unshih gej ingetlee gashuudaj uilj bga yum chin helehiin arga al uneheer setgeld mini hurlee tanidaa hairtai shuu agaa.

    ReplyDelete
  4. ээждээ би хайртай

    ReplyDelete
  5. heleh ug oldohgui baahan uillaaa.bidnii hairtai egch min bidniigee deerees haraaal yavj bgaa gej urgelj boddog shuu.iim sain mundag duudee amjilt husie.duudee maaaaaaaaaaaaash ih hairtai shuu.
    buduun shar ani ni

    ReplyDelete
  6. bi uilj bn gashuun nulimas mini ursaj amand amtagdaj bn.eejiin daitai egch mini hichneen uhaanmai saihan emegtei sain eej bsaniig bugd medne.huu chamaig uhaaruulah tsagtaa uhaaruulj darah tsagtaa darj har buhnees hamgaalah dsan.gevch odoo minii duu er hun shig holiig 2 davhar bodoj uuriin saihan amidralaa tsetsegluulen mundag huchirheg er hun bolooroi

    ReplyDelete
  7. za eningee yur ni delete hiihgui bol humuus chini yagaad bainaaa aina hehehe

    ReplyDelete
  8. bymbaa сайн хүүхэд байна шүү :D

    ReplyDelete
  9. гоё юмаа баярллаа ~~

    ReplyDelete
  10. sain uu. goy uguulleg bolson bn.
    Zovlon, jargalaar duuren baij hun bur ugsuj uruuddag ene horvood ali uye ni ch tulgarsan gutarch suhruhguigeer ulam erch huchtei baij tolgoi uudrug yavaarai!
    chinii blogiin baingiin zochin baih bolno.
    Amjilt husey.
    Urnaa

    ReplyDelete
  11. Bayarlalaa Urnaa... :) chamd ch gesen amjilt buteeliin deediig yuruuyu

    ReplyDelete