Saturday, June 5, 2010

Хүсэл итгэл 2-н зангилаа (тэвчээрийн гаргалгаа нэмэлт)

Солагийн асуултанд зориулав.
Солаг санал бодлоо хуваалцан асуулт тавьсанд ахин баярлаж буйгаа илэрхийлэе. Таны асуултанд тань хариулж эргэлзээг тань гаргахыг хичээе. Өөрийнхөө санааг туйлширч өмөөрөх гэсэндээ бус таны шүүмжийг тусгаж аван алдаагаа засахыг хичээлээ.


Тиймээ би таньтай санал нэг байна. Өнөөдөр хорвоогоор дүүрэн хүсээд л хэвтээд байдаг хүмүүс байна. Та ч хэлж байна хүсээд л юу ч хийхгүй бүр туйлд нь хүртэл хүсээд л гээд л. Итгэл байхгүй. Өнөө итгэл маань хаачив?
Миний хүслээс итгэл төрдөг хэмээн ерөнхийлөн томъёолж буй санаагаа задлан тайлбарлая. Та үнэхээр хүсэж байна уу? Та үнэхээр баян болохыг эсвэл эрдэм мэдлэгтэй болохыг хүсэж байна уу? Тэгвэл та түр азнаад эхлээд өөрийнхөө хүслийг нэг ажиглаад үздээ. Хүмүүс ихэнх нь эд хөрөнгөнд дуртай байдаг болохоор би хөрөнгө мөнгөөр жишээ авъя. Та баян хүмүүсийн амьдралыг харсан ч бай хараагүй ч бай ямар нэгэн байдлаар баян болох хүсэл төржээ. Яг одоо таны толгойд юу эргэлдэж байна. Мөнгө мөнгө бас ахиад л мөнгө. Хэрвээ би баян болвол ийм юм авна тийм юм авна. Эсвэл төлөвлөж байсан зүйлээ хийнээ гээд бодоод хэвтэж байгаа гэдэгт мөрийцсөнч бэлэн байна. Та энэ маягаараа хүсээд л хэвтээд л бай. Өглөөнөөс орой болтол хүсээд л бай. Та хэзээ ч өөртөө итгэлийг бий болгож чадахгүй. Учир нь таны хүсэл бол зүгээр л хоосон. Бие байвч дотор нь юу ч байхгүй яг л хөөсөн чихэр шиг. Хөөсөн чихрийг амандаа үмхэхэд амттай ч гэсэн хормын төдийд л хайлан алга болдог. Таны хүсэл яг л тийм. Учир нь таны хүсэлд зорилго тэмүүлэл байхгүй. Итгэлийг бүр яриад ч хэрэггүй. Зүгээр л хоосон хүсэл мөрөөдөл.

Тэвчээрийн гаргалгаа 1 дээр би хүс дахиад хүс тэгээд та төсөөл гэсэн билээ. Төсөөлөл бол таны хүслийг хөөсөн чихэр шиг байдлаас аврах цорын ганц гарц юм. Та зүгээр тэгэх юмсан ингэх юмсан гэж хүсэх бус та нарийн сайн нэгч зүйл алдалгүйгээр хийсвэр ертөнцийг дотроо бий болгоод үздээ. Та тэнд өөрийгөө яг л жинхэнэ мэт машин бариад байшинд амьдраад хайртай хүмүүстэйгээ далайн эрэг дээр нарлаад хэвтэж байгааг 3D орчинд төсөөлж харж чадаж байна уу? Чадахгүй бол та хөөсөн чихрээ л ид. Та ганц удаа бодоод төсөөлөөд хэвтэх биш өдөр бүр өглөө бүр төсөөл. 5-10 минут. Нэг л өдөр таньд ер нь би ягаад ганц төсөөлөх гэж, бодитоор бий болгоё гэсэн бодол зурайх болно. Та мэдээж бодит болгохын тулд яах ёстой вэ гэж одоо байгаа боломжуудаа анализ хийж эхлэнэ. Энэ бол миний хэлээд байдаг ухаарал. Үр дүнд нь та би хэзээч баян болж чадахгүй юм байна эсвэл чадна гэсэн 2 хариултын нэгийг л олно. Танд чадахгүй гэсэн хариулт гарж ирсэн бол та хангалттай хүсэж төсөөлж чадаагүй байна. Ихэнх хүмүүс энд хүрээд чадахгүй юм байна гэсэн хариултын өмнө бууж өгөөд буцаад л хоосон хүсэлдээ амьдардаг. Ахиж төсөөлөх талаар бодох ч хүсэлгүй болдог. Хүслээ төсөөлөл болгох хүслээ унтраадаг. Харин танд ямарч боломж байхгүй мэт харагдаж байсан авч та нэгэнт төсөөллийнхөө амьдралыг бодит болгохоор шийдэх тэр үед л та итгэлийг олж авж буйн анхны алхам болж байна. Боломж байхгүйг мэдсээр байж яаж тэгж итгэл төрөх ёстой юм бэ? Яагаад гэвэл таны хүсэл төсөөлөл 2 тань таныг бүхэлд нь эзэмдэж хар тамхи мэт донтуулжээ. Танд чадахгүй гэсэн бодол төрсөнч таны харж буй төсөөллийн ертөнцөнд очих гэсэн хүсэл тань илүү хүчтэй илүү удаан хугацаанд тархийг чинь эзэгнэсэн тул амархан унтрана гэж үгүй. Үүнийг л би туйлын хүсэл гээд байгаа юм. Хэрвээ та чадахгүй гэдэг бодлыг өдөр бүр бодож хүслээ унтраадаг бол танд төсөөллийн ертөнцөө бий болгоход мөн л их хүндрэлтэй байх болно. Үүнийг би сүү кофе 2-р жишмээр байна.


Эхний ээлжинд та зүгээр л юунд ч захирагдахгүйгээр хүслээ төсөөлөх гээд л үз. Өөр юу ч битгий бод. Өөрчлөлт аажимаар гарахыг мэдрэх болно.
Та хүслээ биелүүлэхээр хөдлөнө гэдэг бол өөр үгээр зорилго гэж тодорхойлогдоно. Зорилгоо биелүүлэхэд замд чинь өчнөөн саад тотгор асуудлууд үүснэ. Тэр болгонд та төсөөллийн ертөнцөө хүслээ байнга бодож хүсэж явж л чадвал энэ бүхнийг ялан давах итгэл сэтгэлийг олж чадна. Итгэл байвал саад тотгорууд асуудал биш. Хүсэл байвал итгэл төрөх л болно.

Миний бичвэрүүд таалагдаж байвал сурталчилгаан дээр нэг дарж тус хүргээрэй.  Орлого нь нүдэндээ нулимстай жаахан хүүхдүүдэд зориулагдана.


Сүү юу Кофе юу?

Сүүг таны хүсэл төсөөлөл гэж үзье харин кофе бол сөрөг бодол болох чадахгүй бүтэхгүй. Бас нэг маш том хоосон сав байнаа. Тэрнийг таны сэтгэлгээний орон зай гэж үзье. Та өдөрт хүсэх өөрийнхөө хүслийг бас сөрөг бодлоо цэгнээд үз. Та 5 минут хүслээ бодоод 5 минут үгүйсгэдэг бол нэг нэг халбага сүү кофе саванд хутгаж хий. Ямар харагдаж байна? та тэгвэл минйи хэлсэнээр өдөр бүр хүслээ төсөөллөө бод. Зорилго болгохгүйгээр зүгээр л төсөөл тэгвэл танд сөрөг бодол бодох хэрэг гарахгүй. Тэр хэмжээгээрээ савандаа сүү хийгээд л бай. Сав нилээн их сүүтэй болно. Нэг л өдөр та зорилго болго. Тэр үед мэдээч боломж алга бүтэхгүй нь гэсэн сөрөг бодол орж ирнэ. Нэг халбага кофегоо савтай сүүндээ хийдээ. Нөлөөлөх нь үү? энэ чинь л миний хэлээд байгаа туйлын хүсэл бүрэлдээд чи хүсэл төсөөлөлдөө донтсон гээд байгаа маань. Одоо эсэргээр нь баахан кофе хийж байгаад нэг халбага сүү хийдээ. Тэрнийг сүү болтол нь цайруулахад их л хүсэх хэрэгтэй байнаадаа. Одоо итгэл. Эндээс яаж итгэл гараад байнаа? 1 халбага кофе хийсэн их сүүтэй саваа хардаа. Цагаан харагдаж байна гэдгийг та итгэлтэй хэлж байгаа биздээ. Яагаад цагаан гэдэгт итгэлтэй байнаа? Учир нь тэр сав цагаан сүүгээр л дүүрж. Таны тархи ч гэсэн хүслээр дүүрсэн цагт итгэл өөрөө л бий болдог. Харин сүү харлаад ирлээ. Цагаанч юм уу бор ч юм уу гээд л эргэлзээ үүснэ. Дан кофегоор дүүрээд ирлээ. Та итгэлтэй нь аргагүй хар байна л гэнэ. Тэгвэл таны сэтгэл тархи чинь сөрөг бодлоор дүүрэн тул сөрөг итгэл буюу чадахгүй бүтэхгүй гэдэг итгэлийг бий болгохдоо гаргуун болжээ. Харыг хараад та итгэл дүүрэн цагаан байна гэж чадахгүй. Учир нь хүн хэзээ ч өөрийгөө хуурж чаддаггүй амьтан.


Та магадгүй хийсвэр зүйлийг яаж сүү кофехоноор илэрхийлдэг юм гэж магад. Гэхдээ биологийн шинжлэх ухаан хүний тархины эс мэдээллүүдийг шингээн хадгалдаг нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон билээ. Таны эерэг бодлууд мэдээлэл болон тархины эсэд шингэн хадгалагдаж хэрэг болсон үед яг л ой санамж шиг идвэхжинэ гэвэл танд илүү үнэмшилтэй сонсогдох байхаа.

Хүсэхээ больвол итгэл үгүй гэсэндээ. Хүний байгалиас заяасан чадварыг ярилгүйгээр дургүйд хүчгүй гэдэг өвгөдийн маань сургааль байдгийг дурдая. Дургүй зүйлээ дуртай юм шиг хийгээд хүсэж байсан ертөнцдөө очсон хүнийг би одоохондоо хараагүй ээ.

Та анзаарсан байх. Зорилго яаж үүсэж байгааг. Асуудлыг анализ хийх нь ухаарал болохыг. Тиймээс тэвчээр гэдэг бол хүсэл төсөөлөл итгэл ухаарал 4.
Доор тэвчээрийг диаграмчлав. Аливаа бүхий л тэвчээр шаардагдсан зүйл дээр та ухаар хүс төсөөл итгэ тэгвэл зорьсондоо хүрнээ.



No comments:

Post a Comment