Home science-Хоом саянс гэдэг ер нь их хөөрхөн. Орчуулвал гэр доторхи шинжлэх ухаан гэх байхаа. Гэрт байгаа ойр зуурын хэсэгхэн зүйлсийг ашиглаад сонирхолтой туршилт хийж байгаль дахь бэлэн шинжлэх ухаантай танилцана гэсэн үг шүү дээ. За хэдүүлээ өнөөдөр нэг хөрхөн туршилт хийе. Танд нэг ширхэг өндөг, 5%-ын цагаан цуу(уксус), нэг стакан хэрэг болно.
Энэ бүгдээр хэдүүлээ өнөөдөр их гоё юм хийнээ. 5 порцентын цагаан цуу гэдэг нөгөө ногооны салад интэрт хийж хутгадаг уксус шүү. Өндөр 10 интэртэй андуураваа!!!
За стакандаа өндөгөө хийгээд (түүхий өндөг шүү) дээрээс нь уксусаа өндөгөө далтар нь нэмж хийгээд наадхаа 24 цаг нэг нарны гэрэлгүй газар тавьчих. 24 цагийн дараа уксусаа асгаад өндөгөө бариад үздээ. Хөөрхөн бамбалзана даа гэж.
Юу болоод өнгөрчихвөө гэж үү?
Өндөгний хальс нь кальцийн карбонит буюу (CaCO3) гэсэн шохой чулууны бүтэцтэй адил химийн элементээс бүрддэг байна. Ингээд энэ кальцийн карбонит дээр хүчил нэмээдэхээр давс, карбонын ди оксид, болон ус үүснэ. Өндөгний хальс удаанаар урвалд орон газ буюу хийн бөмбөлөгүүдийг(карбон ди оксид) үүсгэдэг байна.
CaCO3 + 2CH3COOH -> Ca(CH3COO)2 + CO2 + H2O
уксус(хүчил) давс газ ус
Эцэст нь өндөгийг хагалчилгүй авч үлдэж байгаа ганц зүйл нь өндөгний хүүдий л байгаамдаа. Хөөрхий тэр ясан халь нь бүгд урвалд ороод дууссан.
Interesting! Tnx for your info :p ~Dk~
ReplyDeleteХм, тэгээд хүүдийтэй ус шиг юм болох нь ээ. Уксустай хоол идвэл яс бас уусаад алга болох уу
ReplyDeleteTurshaad vzmeer l ym bn.
ReplyDelete