За энэ удаа би гэнэт өнөөдөр дургүй ч хүрэх шиг болоод тэгээд урд нь фэсбоок хай5 хоёр дээрээ тавьж байсан жаахан шүлгэрхүү юмаа баяжуулаад хөөрхөн нэг шүлэг болгоод тавьлаа. Зарим нэгэнд нь таалагдана, зарим айна санаа нь зовно, бас зарим дургүйцнэ. ямарч байсандагжуу бай та бүхэн нэг уншиад үзэхэд буруудахгүй байлгүй ээ. Шүлэг бичсэн юм байна багаханч гэсэн үнэлээд сэтгэгдэлээ үлдээгээд сурталчилгаан дээр дарвал хэхэх баярлалаа.
Хилэгнэл
Зовондоо чи зовно.
Зовж ханаад жаргал хаана байсныг ухаарна чи...
Хэн нэгнийг хатуу үгээр гомдоочихоод
Хэнэггүй алхах чи сонс
Буруу үйлээр бусдыг хохироочоод
Бултаж оргосон чи сонс
Хайрын сэтгэлийг нь хэнэггүй хүртчихээд
Харц буруулан мэхлэгч чи сонс
Сайхан сэтгэлрүү ус цацагч
Хувиа хичээгч чи бас сонс
Зовондоо чи зовно.
Зовж ханаад жаргал хаана байсныг ухаарна чи..
Зов оо чи зов... хийсэн үйлийн үрээ ханатал эдлэ чи.
Хийсээд өнгөрөх аясад хаана жаргалаа гээснийг
Хар усан нүдний чинь нулимс ширгэн хатах цагт л
Хараал ерөөл 2-н гэтлэшгүй үнэний хамтаар
Халаглаж чи ойлгох өдөр ирэх л болно...
Сайныг өгүүлээд мууг үйлдэх
Санаа хоёрт мулгуу хүний амьдралд
Алдаж эндэхээс нааш үл сэнхэрэх чи бас би
Аз жаргал гэдгийг хаанаас олж болдогийг
Атгын чинээ тархиндаа ухаартлаа ханатал зов.
Ухаартлаа зов, гэгээртлээ гэмш
Аз жаргалын түлхүүрийг хэзээ хаана гээснээ
Тэгэхэд чи ойлгоно тэр үед аз жаргал чамд үүдээ нээнэ.
Харин миний энэ үг таны мэлмийд үнэгүйдэх цагт
Зовлон чиний үүдийг өдөр шөнөгүй балбана.
Зовондоо чи зовно.
Зовж ханаад жаргал хаана байсныг ухаарна чи..
МаШиМаРо
Тэгж байгаад нэг өдөр бүр гоё урт шүлэг болгоноо. Жаахан зав бага байгаа болохоор богинохон болгоод биччихлээ
ReplyDeleteямар гоё бичдэг юм бэ? гоё болсон байна.
ReplyDeleteyaa bi ch zovhon de goe shuleg bolson bn amjilt husie :D
ReplyDeleteZovno doo chi zovno
ReplyDeleteZovlongiin uriig shunalaar tetgegch humuun chi
Zoosnii nuheer jargaliig olohgui
.......
yum boddog hvn bol unshaad uhaarch bodmoor shvleg bolson bna
ReplyDeletehey duu mini, jaahan logic muutai baina shuu, gehdee gegeeleg oodrog yamaa, xe xe
ReplyDeleteDeegii