Япон дэлхийн 2-р дайны үед гол түшиц болох Куаи гүүрийг барихад холбоотны олзны цэргүүдийг дайчилжээ. Энэ ажилд маш олон хүн амиа алдсан тухай байдаг. Нэг удаа гүүрний ажилд хэрэглэж байсан гол багаж алга болжээ. Япончууд олзнынхныг цуглуулж, тойруулан пулемёт зоогоод, багажийг гаргаж ирэхгүй бол бүгдийг нь ална гэж сүрдүүлжээ. Олзныхон бие биеэ харан сандарч байв. Хэдэн секундын дараа авсан хүн гарч ирэхгүй бол япончууд буудах нь гарцаагүй байв.
Энэ үед нэг англи цэрэг босч ирээд өөрийгөө авсан гэлээ. Тэгтэл бууч түүнийг шүршиж гарав. Түүний бие нь яг л хорхой нүхэлсэн мэт цус урсан үхэдхийн унав. Гэтэл гайхалтай нь хэдэн өдрийн дараа багаж нь олджээ. Түүнийг хэн нэгэн хүн нуусан ч биш, авсан ч биш, харин сайн хайгаагүй байжээ. Тэр англи цэргийн золоис бүх цэргийг аварсан ариун үхэл байсан юм.
Сургамжит өгүүллэгээс иш татав.
Одоо нэг хэдэн Буддагийн сургаалиудыг англиас монголруу хөөрхөн орчуулаад хийчихье.
He who loves 50 people has 50 woes; he who loves no one has no woes.
Buddha
Buddha
50 хүнийг хайрлахуйд 50 зовлонг гэтэлгэнэ гэвч хэнийгч үл хайрламойд шаналал үгүй.
Чиний бохир сэтгэлгээ. Анхнаас нь гэрэл байна гээд харчих хүн алга уу
We are what we think. All that we are arises with our thoughts. With our thoughts, we make the world.
Buddha
Buddha
Бид өөрсдөө бодол санааныхаа тусгал. Чиний бүхэн чиний бодлын хүчинд буй болдог. Дэлхийг өөрчлөх үндэс чиний бодлоос эхлэнэ.
You will not be punished for your anger, you will be punished by your anger.
Buddha
Buddha
Чамайг уурласан гэж хэнч шийтгэхгүй, харин уурласанаараа чи өөрийгөө үгүй хийнэ.
No comments:
Post a Comment