Sunday, June 20, 2010

Ухаан Далай Номоос Эхтэй

Гүйх нохойд гүйхгүй нохой саад болно. 

Бас л нэг монголчуудын тамын тогооны үлгэрийг шүүмжилсэн үг юмдаа. Нийгэмд хараад байхад өөрөө хичээхгүй, гавьж шалихгүй, залхуу юм байж юм хийе бүтээе урагшлая гэсэн нэгэндээ ямар нэгэн байдлаар гай болж хөлнөөс зүүгдэгсэд их олон юмаа. Найз нөхдүүд байж бие биенээ орхих ёсгүй гэх зэрэг нялуун үгээр хүний сэтгэлийн асуудлыг хөндөн өөрийн эрх ашгаа далдуур хамгаалж эхлэнэ. Үнэхээр гээгдмээргүй бол тэр хүн уул нь хамт хөгжиж хамт л алхмаарсандаа. Тэгэхгүй дээшээ хараад болохгүй бүтэхгүй гээд хэвтээд байгаа хирнээ өнөө хөөрхий найз шуу юмаа чи намайг орхивол найз биш гээд л худлаа сүржигнэж сүрдүүлнэ. 

Юу болсон гэж найз шуу юм нь зүгээр хэвтээд байгаа хүнийг тэжээгээд байгаад байх вэ дээ. Тэр хэвтэрийн найз гэсэн том үгээр өөрийн эрх ашгаа далдуур хамгаалан бэлэн хоол зооглох гэж санаархагсад үнэхээр юм хийгээд байгаа нөхөр чинь найз чинь юм бол өөрийг чинь орхиод урагшаа явах замд нь саад болчихгүйхэн шиг зайгаа тавиад өгвөл энэ чинь л найз нөхөрлөлийн нандин холбоо болно доо. Найзыгаа сайн явахад чи баярлаж чадахгүй уурлаж атаархаж өширхөж байгаа бол чи болон тэр хүн та 2 найзууд биш гээд хэлэхэд буруудахгүй болов уу... Харин хэзээ нэг өдөр найзыгаа гүйцэж ирээд ижил түвшинд өөрийгөө дайчлах юм хийх чадвартай болсон хойноо найзтайгаа хамтраад юм хийеэ гэвэл найз чинь дургүйцэхгүй л байх. Нөгөөх нь ч тэр явах замыг нь чөлөөлж садаа болохгүй болсоных нь төлөө тэр хүнийг жинхэнэ найзын хэмжээнд үнэлэх нь зүй бизээ... Андын холбоо бат оршигээ, Ахуй улс минь хөгжин дэвжигээ...


За хэдэн онч үгс орууллаа. Ухаж тунгаан амьдралд хэрэгжүүлээрэй. Уншихад мэддэг үгс байна гээд цээжээ дэлдэх яах вэ. Амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй бол мэдсэн зүйл чинь зүгээр л хэрэглэдэггүй тоосонд дарагдсан хураалттай номноос ялгаагүй шүү хө.     : )

Залхуу зан, зэв хоёр адилхан: төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог

Сайн нумыг татахад хэцүү. Гэхдээ түүнээс тавьсан сум өндөрт нисдэг, гүнд харвадаг.

Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сурахгүй байснаас хожуу ч гэсэн юм мэддэг болсон нь дээр.

Дээд хүний авир салхи мэт, дорд хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, өвс тэр зүгт налж тонголзож байдаг.

Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.

Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч.


3 comments:

  1. Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч. санууштай үг байна.

    ReplyDelete
  2. энэ хэн гэж зураачийн ямар нэртэй бүтээл вэ гайхамшигтай бүтээл байна. Эхийг нь үзэх юмсан...

    ReplyDelete