Sunday, May 30, 2010

Inference of patience part 1 (Тэвчээрийн гаргалгаа 1-р хэсэг)

Inference of patience
Тэвчээрийн гаргалгаа

Patience! What is this to you? How well do you know about it? We know that sometimes we could have a great patience dealing with difficult situations, but sometimes we unwillingly make mistakes and hurt our loved one because a lack of patience even though we realize. Proverbs from elders tell about that we should overcome ourselves, we ought to be enthusiastic, powerful, and we better lose our bad habits and characteristics. Such related words we have already enough. But how many of us follow the words? If you are one out of the group, how come you cannot do the thing other do! You are human as others. I am pretty sure of 100 percent that some of you may have confusion about finding patience from you, like me, like others.

Тэвчээр. Чухам энэ юу вэ? Та үүнийг хир сайн мэдэх вэ? Заримдаа хаанаас гэдэг нь мэдэгдэхгүй та биднээс ямар их агуу тэсвэр тэвчээр гардаг мөртлөө заримдаа мэдээд байгаа хирнээ өөрсдөө харамсаж, хайрт нэгнээ эмзэглүүлсэн алдаа гаргах үед тэр л тэвчээр дутагдсанаас болсоныг ойлгодог. Хүн өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй л гэдэг. Хүн хөдөлмөрч хичээнгүй нугарашгүй байх хэрэгтэй л гэдэг. Хүн муу зан чанараа дарж барьж сурах хэрэгтэй гэж бас ярьдаг сургадгийг та бид бишгүй л сонссон. Гэтэл бид биелүүлдэг нь хэд билээ. Бид бүгдээрээ хэнээс дутсан гэж хүнээс өөр амьтан гэж бусдын чаддагийг чадахгүй байгаан бол. Магадгүй зарим нэг нь над шиг бас бусад шиг тэвчээр гэдэг зүйлийг хаанаас олж яаж бий болгодог юм бол гээд бодоод эргэлзээд сууж байгаа гэдэгт би 100 хувь итгэлтэй байна.


I am lazy person like others. An angering and hurting people are not difficult to me but I don’t intend to do. If I have a bit more patience, I know that how I and my life can higher up at wonderful stage. If I can hold my anger patiently, I imagine that how big gift it would be to my loved people. I have thoughts about patience a lot. Here I state that it would be honor to share my thoughts with people who are having same problem as mine, as though watering your tree inside your mind.

Би бусдын л адил залхуурдаг нэгэн. Бас зарим үед их уурладаг. Зарим үед бусдыг эмзэглүүлж гомдоохдоо гаргуун нэгэн. Хэрвээ би тэвчээртэйхэн шиг хөдөлмөрлөөд хичээгээд явбал миний амьдрал болон би гэдэг хүн өөрөө ямар болж чадахаа мэддэг. Хэрвээ би тэвчээртэйхэн шиг уур хилэн сул талаа барьж засаж чадвал хайртай хүмүүстээ ямар том бэлэг барьж чадахаа төсөөлж чаддаг. Би тэвчээр гэдэг зүйлийг их бодлоо. Тиймээс асуудал ижил бусад хүн хэмээгч заяанд төрсөн бодьгал танаа миний бодолгоширолоос өөрийн тархиа умдаалж чадах аваас миний баясал тэр болой.

You, I, and we all like to dream. Please, imagine all below writings even do not miss any single word: you are in the world where dead rotten plants and stinky swamp are all over; cold wind chills to the bone; fogs and darkness never cherish; diseases and nasty insects are surrounding; even rats wouldn’t live. You obviously wouldn’t like to spend your whole life there. I may start to wish better place and better environment. Yes, you are wishing! Wish more. Your wishes will lead you to the future. As your wish, you start to imagine the place where peace has come; birds sing in the sky; sunlight sends love. Imagine more. Imagine everything you wish. Even do not miss any single detail. You creating the world you wish, and making the road there to go. On the other hand, you have right not to imagine and wish. Stay just where you are, live there. You have a choice.

Та, би, бид бүгдээрээ мөрөөдөх дуртай. Та одоо бичих зүйлсийг үг алдалгүй төсөөлөөрэй: өмхий самхай үнэртэж, ургамал ногоо нь хатаж илжирсэн, намгархаг зөөлөн хөрстэй, жихүүдэс даасан, манантсан бөглүү харанхуй ертөнц байна гээд. Эргэн тойрон өвчин зовлонгоор дүүрсэн. Харх ч тоож амьдрахааргүй. Мэдээж та ийм газар насаараа амьдрахыг хүсэхгүй. Та энэ газар байх нь танд зохисгүй дургүй хүргэм тиймээс эндээс холдож гарахыг хүснэ. Тиймээ энэ бол та хүсэж байна. Таны хүсэл тань таны хүрэх замыг тодорхойлно. Та нар гийж шувууд жиргэсэн амар амгалан сайхан газрыг төсөөлж эхлэнэ. Төсөөл, бүр нарийн нэг ч юмыг алдалгүй хүсэж байгаа бүхнээ төсөөл. Та өөрийнхөө ирээдүйн замыг бас замын үзүүрт гэрэлтэх өөрийн ертөнцийг тодорхойлж байна. Эсвэл та хүсэхгүйгээр төсөөлөхгүйгээр зүгээр л энэ газраа үлдэж болно. Таны л хэрэг.


Now you are seeking new world. You look around and find nothing to the exit this world. Disgusting world is surrounding. You go around and around but no clue to the exit. Your hope starts to be lost. You may be lost your faith and feel to start living where you are. Or when there seems no hope, you begin to wish more. Decreasing probability of finding the exit may awake your desire to find it. Never lose your wish. So, there, in your deepest desire and wish, you will find faith to find the exit. Your faith will last until you abandon your wish.

Та шинэ амьдралыг хайж эхлэв. Гарах гарц хаана байна гээд эргэн тойрноо сайтар аживч бүгд л өнөө бөглүү ертөнц харагдана. Хичнээн эргэн тойрноороо эрж хайвч нөгөө гарах зам үл олдоно. Таны найдвар унтарч эхлэнэ. Магадгүй та бүр итгэлээ алдаж энэ ертөнцтэйгөө эвлэрнэ. Эсвэл таны найдвар унтарч эхлэсэн ч таны явах хүсэл улам оргилох болно. Гарах гарц байх магадлал багасах тусам та улам хүснэ. Эндээс буюу өөрийн туйлын хүслээс та цааш үргэлжлүүлж хайх итгэлийг олж авна. Таны итгэл зөвхөн таныг хүсэхээ болих үед л хамт унтарна.

You are still finding the exit. You suddenly notice that you’ve just looking it from your surrounding ground but not upper in the sky. You rise up your head and start staring the sky. You may see the little window that is dully lightning there. Yes, you found your exit. Only your deepest wish and faith led you there. If you were lost them, you would never see it.

Та хайсаар хайсаар. Гэтэл та эргэн тойрноо л хараад байснаас биш дээшээ харж байгаагүйгээ гэнэт саналаа. Толгойгоо дээш өргөн хараагаа тэнгэр өөд сунгалаа. Тэнд та үл ялиг гэрэлтэн туяарах жижигхэн цонхыг олж харлаа. Тиймээ энэ бол та туйлын хүсэл итгэл 2-г алдаагүй учир олж чадсан гарц тань.

You have one problem that lightning window is very high up there. Jumping and climbing over high rocks are nonsense. Only the way to reach the window is to build very long, high, and big ladder. Ladder should be built by bricks and cements. There is no any other easy way because it is the law there. But a distance between you and the window depends on when you’ve found it. The window will go far away though the time passes. So, you better rush to find it once you wish to leave this world.


Одоо таньд нэг асуудал байна. Тэр гэрэлт цонх их өндөрт оршдог. Та үсрээд эсвэл нэг шат тавиад хүрнэ гэж бодсоны ч гарз. Цонхонд хүрэх цорын ганц боломж бол та өндөрөөс өндөр томоос том шат барина. Шатаа та тоосго шавраар барина. Тэр ертөнцөд хялбар зам байхгүй. Энэ бол тэр ертөнцийн хууль. Харин цонхны хир хол ойр байх нь таны хэзээ цонхыг олж харсанаас тань шалтгаална. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр холдох болно. Тиймээс энэ бөглүү ертөнцийг орхихыг хүссэн даруйдаа олж хар.

Миний бичвэрүүд таалагдаж байвал сурталчилгаан дээр нэг дарж тус хүргээрэй.  Орлого нь нүдэндээ нулимстай жаахан хүүхдүүдэд зориулагдана.

To be continued...
Үргэлжлэл бий...

1 comment: