Sunday, October 17, 2010

Нойр бол хоол унднаас чухал

Статистикийн судалгаанаас vзэхэд хvн төрөлхтний нойрсох хугацаа жил ирэх тусам хором хормоор багассаар байгаа гэнэ. Ялангуяа сvvлийн хорин жилд хvний унтах цаг хугацаа 30 минут багасчээ.
Vvнийгээ дагаж нойргvйдлийн шалтгаанаар сэтгэл зvйчид хандах хvмvvс ч олширсон байна.
Тухайлбал, таван хvн тутмын нэг нь жилдээ бvтэн нойроо алддаг аж. Энэ талаар Швейцарийн эрдэмтэд судалгаа явуулахад телевизорын өмнө хамаг цагаа өнгөрөөдөг ганц бие хvмvvс, шөнийн ээлжийн ажилтай хvмvvс нойргvйдэлд илvv өртдөгийг баталжээ.


Friday, September 17, 2010

Лимоны шvvс элгийг цэвэршvvлдэг

Ханиадтай бол лимоны шvvс дусаа
Лимон бие организмыг халдварт євчнєєс хамгаалдаг лейкоцит хэмээх бодисын vйл ажиллагааг идэвхжvvлдэг. Иймд тахлын группын євчний vед нимбэгийн шvvсийг єдєр бvр уух буюу лимон идэх хэрэгтэй.
-Ханиад хvрсэн vед єдєрт 2-3 удаа лимоны хэдэн дуслыг хамартаа дусаа
-Ангина буюу хоолой євдсєн vед лимоны шvvсээр хоолой зайлах буюу шvvсийг уух /устай холиод хоолойгоо зайлна/

Wednesday, September 8, 2010

Би мэдэрч байна...

Классик буюу сонгодог хөгжим гэхээр л зарим нэг нь бөөлжис нь цутгаж байна уу айн хэхэ. Үнэндээ нийгэмд сонгодог хөгжим сонсдог хүн цөөхөн гэдгийг сайн мэдэж байнаа. Гэхдээ та сонсдогч бай үгүй ч бай тавхан хоромыг миний энэ бичвэрт анхаарлаа хандуулвал би их баярлах байна. Би гэдэг хүн төрөхөөсөө л сонгодогоор амьсгалаад явчихсан хүн бишээ. Хип Хоп, Р энд Б, Рок Поп, Страд, Транс бүр Зохиолын дуу хуур гээд ер нь бүх л хөгжмийн урсгалыг төвөгшөөлгүй сонсдог нэгэн. Гэхдээ энэ бүгдээс би сонгодогийг онцолдог болчлоо. Чухам ягаад та бүгдийн адил хип хопоо эсвэл алтернатив зэрэгээ үнэнчээр сонсоод доргиод явахгүй сонирхолоо өөрчлөчихвөө.

Monday, September 6, 2010

Уршиг дагуулах уур хилэн

Дэнвэр мэдээ-ээс
Юмс бол өөрийн гэх биегүй учир үргэлжид мөнх орших боломжгүй юм. Ертөнц дээрх бүх юм нөхцөл бүрдсэнээр үүсч бүгд өөрчлөгдөж байдаг. Юмс бол зүүд зэрэглээ шиг цаг үргэлжид хувьсч, өөрчлөгдөж байна. Энэ утгаар нь авч үзвэл юмс мөнхийн өөрчлөлтөнд оршино.
Өөрийн үйлдсэн сайн үйлийн төлөө ч сайрхалгүй, ер нь юунд ч бүү татагд. Хүн хүслийн урсгалд эзлэгдэхээс зайлсхийхийн тулд юуны өмнө шунах, шохоорхох сэтгэлийг таслах хэрэгтэй. Байгаа байхгүй, гадна дотно, сайн муу, зөв буруу аливаа юманд татагдахгүй байх ёстой. Хэрэв хүн юманд татагдан автаж эхэлбэл яг тэр мөчөөс эндүүрлийн ертөнц эхэлдэг.

Friday, September 3, 2010

Соёмбо тэмдгийн утга учир

Соёмбо тэмдгийн учрыг тайлбарлавал соёмбоны хамгийн дээр нь байдаг гурван үзүүртэй гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт балчир, идэр, өтгөс гурван үеэрээ үүрд мандан бадрахын утгатай болно. Энэ нь монголчууд галыг мандан бадрахын утгаар хэрэглэдэгтэй холбоотой юм.
Түүний доор буй нар сар хоёр бол мөнх хөх тэнгэрийг төлөөлөн эгнэгт батжин бэхжиж, энхэрч мөнхжихийн бэлгэдэл юм. Энэхүү гал, нар, сар гурав нийлээд Монгол улс үүрд мандан бадрах болтугай гэсэн утга агуулжээ.